Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Кофены талаар таны мэдвэл зохих зүйлс
Дуу хөгжим

Кофены талаар таны мэдвэл зохих зүйлс

Урлаг Урлаг10/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
977716552340851862015-01-10-11-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

e58f6a90-e445-446f-a7b6-9af37ad9a16e.jpg

c57ab7cc-2b36-4573-8a30-a977722b4bea.jpgАагтай  шаргал сүүтэй цайндаа элгэмсүү ч гэлээ монголчуудын дунд кофены соёл гэх зүйл дэлгэрээд  нэлээдгүй хугацаа өнгөрчээ

Өглөөний цайндаа хүмүүс цай гэхээсээ илүүтэй кофе уухыг чухалчлах болсон байна. Манай улсын нийт хүн амын 30 хувь нь кофе байнгын болон давтамжтай хэрэглэдэг гэх судалгаа гарчээ. Эдгээр иргэдийн таван хувь нь л цэвэр сайн чанарын кофе хэрэглэдэг гэсэн бол үлдсэн хувь нь орлуулагч нунтаг кофе хэрэглэдэг байна. 

Сайн чанарын кофе хэрэглэхэд өртөг өндөртэй. Кофе шопуудын ханш барууны ханштай дүйцэхүйц хамгийн багадаа 3500-7000 төгрөгийн хооронд байна.

Мэдээж хэрэг Азийн орнуудын хувьд кофе гэдэг харь орны хэрэглээ. Хэрэглэж дасаагүй зүйлсийн нэг яах аргагүй мөн.

Харин олон нэр төрөл бүхий кофеноос та алийг нь яаж өөрийнхөө сонирхолд нийцүүлж авах ёстойгоо мэдэх үү. Хэрвээ та хараахан мэдэж амжаагүй бол энэхүү мэдээлэл танд туслах болно.

Espresso

Тусгай машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даалтаар шахаж хийдэг хар кофе юм. Итали маягийн энэхүү хар кофе нь маш өтгөн найрлагатай байдаг төдийгүй хэмжээний хувьд маш бага байдаг. Кофены хамгийн жижиг аяга эспрессогийн аяга байдаг байна.

Сайн шахагдсан чанартай эспрессо нь дээрээ шаргалдуу хөөсөрхөг байдаг ажээ.

Americano

Эспрессон дээр 220 грамм орчим халуун ус хийж энэхүү кофег бэлдэнэ. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан бөгөөд нэг төрлийн арай шингэвтэр хар кофе юм.

Black coffee

Буцалгасан сүүгүй хар дан кофе.

Caffe latte

Эспрессон дээр хөөрүүлсэн сүү хийвэл латте болно. Сүү болон кофены харьцаа 3:1 байх ёстой.

Café Breva

Тослог ихтэй сүүгээр найруулсан нэгэн төрлийн каппучино. Илүү тослог, зөөлөн, цөцгийрхөг амттай.

Cappuccino

Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе бөгөөд дээр нь нунтаг школад цацдаг. Кофены амт нь сүү ихтэй учир сул байдаг ба зөөлөн амтанд дурлагссдад илүү тохиромжтой.

Ice koffee

Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг.

Instant coffee

Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.

Эх сурвалж: gereg.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ThunderZ “Гэгээн” клипнийхээ нээлтийг кинотеатрт хийнэ

22/01/2026
Дуу хөгжим Урлаг

Монголын сагсан бөмбөгийн холбоо “Playtime” хөгжмийн наадамтай хамтран ажиллана

22/01/2026
Дуу хөгжим Урлаг

Эд Ширан есөн улсад аялан тоглоно

21/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Торго” загварын ордон 25 жилийн ойн баяраа тэмдэглэхийн сацуу сор бүтээлүүдээ толилуулна

22/01/2026

Эдгар Аллан Погийн “Улаан үхлийн баг” кино болж амилна

22/01/2026

“Netflix” мобайл апп-даа босоо видео нэмж, “TikTok” маягийн контентуудыг хөгжүүлнэ

22/01/2026

ThunderZ “Гэгээн” клипнийхээ нээлтийг кинотеатрт хийнэ

22/01/2026

Туркийн “Гайхамшигт зуун” кино 15 жилийн ойгоо тэмдэглэлээ

22/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.