"Голден жим" фитнесс клуб үйл ажиллагаа бүх нийтийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө гэсэн уриатай явуулдаг юм. Тус клуб нь байгууллагдсан цагаасаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа.
Сүүлийн үед хүмүүс дунд чихрийн шижин өвчин ихэссэн. Тэгвэл энэхүү өвчний эсрэг улсын эмнэлгийн эмч нартай хамтран тэмцэх хөтөлбөрийг "Голден жим" фитнесс клуб санаачилжээ. Уг хөтөлбөрийн талаар тус клубын захирал Ц.Баянмөнхөөс тодрууллаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргье.
-Шинэ оны эхэн дээр танай сайтын уншигчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ жил Монголчууд маань энх амир, эрүү саруул эрч хүчтэй ийм сайхан болох болтугай.
"Голден жим" фитнесс клуб байгуулагдсан цагаасаа хойш хүн ардынхаа эрүүл мэнд, гоо зүйн бие бялдарынх нь төлөө, дандаа сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг бялдаржуулах төв шүү дээ. 2009-2015 он хүртэл бид нийтдээ 50 мянга гаруй хүнд үйлчилсэн байдаг. Нийгмийн бүхий л давхарууд руу орж үйлчилдэг.
-Чихрийн шижин өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Сүүлийн үед Монголчуудын дунд ахмад настан гэлтгүй залуучууд чихрийн шижин өвчнөөр өвчлөх нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор манай клуб ганцхан мэргэжлийн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэж байна. Тухайлбал, нэгдүгээр эмнэлгийн эмч н.Цэцгээ, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн эмч н.Оюунгэрэл, н.Мөнхзул, хоёрдугаар эмнэлгийн эмч н.Банзрагч нартай болон чихрийн шижин өвчинтэй холбоотой мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахаар боллоо.
Монгол хүний төлөө юу хийж болох вэ? гэдэг асуудлаар нэлээд хэдэн удаа уулзалт зохион байгуулсаны үр дүнд энэхүү ажлаа хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан.
Ер нь бол манай клуб мэргэжлийн эмчтэй гэдгээрээ бусад клубүүдээсээ онцлог. Хажуудаа заавал эмчтэй байдаг учраас энэ чихрийн шижин өвчнөөр өвдсөн олон хүнд хүрч үйлчилье, энэ чимээгүй тахалтай тэмцье гэж уриалж байна. Үйлчлэх үйлчлэхдээ оношилгоотой нь мөн мэргэжлийн эмчийн хяналттай ажиллана. Ингэж л энэ чихрийн шижин гэх айхтар тахалын төлөө нэгдэж тэмцье гэсэн уриалга гаргаад байгаа юм.
2030 он гэхэд энэ өвчин Дэлхийн тэргүүн зэрэглэлд явах статистик тоо гарчээ. ДЭМБ-ын судалгаагаар жилд сая гаруй хөл тайрагдаж байна гэж мэдээлсэн. Чихрийн шижин өвчин нь хүний хөлнөөс эхлээд шарх нь хүндэрсээр байгаад тэнд нь эд, эсийн үхжилт явагдсаар байгаад тайралт хийгддэг айхтар өвчин. Иймээс маш олон хүнтэй хамтарч ажиллах урам зориг авсан учраас чихрийн шижин өвчинтэй дайн зарлая гэж байгаа юм. Хамгийн гол нь энэ өвчин нь эдгэрдэг бас хоолоороо зохицуулалт хийж болдог.
Тийм болохоор эдгэрч болох өөрсдөөсөө хүч хөдөлмөр шалтгаалах зүйлийг хийе. Бид нарт олон жишээ бий. Үүний нэг нь "Төрхөмдөө" гээд шоуг хийж байхад сахарынх нь хувь 27 хувьд хүрчихсэн н.Гантулга гэдэг залуу байсан. Тэр залуу ажил, амьдралынх нь цаг зав нь болохгүй явсаар байгаад нэлээн хүнд үедээ орчихсон. Бараг л инсулин гэдэг зүйлийг тариулдаг ийм хүн байсан. Одоо манай клубт хичээллэж байгаа 21 хоногийн дотор 15 кг жин хассан. Гэхдээ жин хасах яахав хамгийн гол нь тэр чихрийн шижин өвчнөөс ангид байж чадсанаараа "Төрхөмдөө" шоуны онцлог үйл ажиллагаа үүнд оршоод байгаа юм. Тэгэхээр амьд олон жишээ байгаа учраас хөдөлгөөн хийгээд эрч хүчээ нэмж, стресс ядаргаагүй болчихсон олон хүнийг хараад Монгол хүний төлөө ийм зүйл дээр анхаарч ажиллах цаг нь болжээ гэж бодсон учраас чихрийн шижин өвчний төлөө л дайн зарлаад буйгаа дуулгахыг хүслээ.
Миний энэ яриаг үзэж, сонсож, уншиж байгаа эрхэм хүмүүс байх юм бол хүний амьдралд олон сайхан зүйл байдаг. Элэг бүтэн байж гэмээн сайхан амьдрах сайхан шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө буруу зуршил, зан заншилтайгаа холбоотойгоор буруу хооллож чихрийн шижин гэдэг өвчнөөр олон сайхан хүмүүсийг бурхны оронд зальдаг. Тиймээс л хамтдаа нэгтэж, ойлголцож, хөдөлгөөн хийж, хоол зөв идэж чадах юм бол энэ сахар гэдэг өвчнөөс ангид байж чадна.
-Энэхүү хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх үү. Сонирхож байгаа хүмүүс хаана хандах вэ?
-"Голден жим" гэдэг клуб нийслэл хотод нийт дөрвөн салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр чихрийн шижинтэй гэж оношилогдсон хүмүүс маань Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлгүүдэд очоод хөдөлгөөн хийж болох юм уу гэдэг зөвлөгөөгөө авчих. Тэгэхлээр эмч зөвлөгөө өгнө бид үзлэг, шинжилгээг байнга хянаж ямар хөдөлгөөн дасгал хийхийг зөвлөнө. Хамгийн гол нь мэргэжлийн эмч нартайгаа нягт уялдаа холбоотой ажиллах юм. Бид гол нь засч болох хүмүүстэй ажиллана гэсэн зорилготойгоор хөтөлбөр маань хэрэгжинэ.
-Чихрийн шижинтэй хүмүүст өгдөг эм бэлдмэлийн талаар?
-Төрөөс чихрийн шижинтэй өвчнүүдэд багахан хэмжээний эм бэлдмэлийг үнэ төлбөргүй өгдөг. Энэ зүйл маань сая хумигдаад 50 хувь нь буюу тал шахуу нь байхгүй болсон. Тэгэхээр энэ өвчтэй байгаа хүмүүс юугаа идэх болж байна.
Ер нь монголын эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид өөрсдөө хүнд нөхцөлд байгаа. Эмч ажилчдын цалин муу, өвчиндөө хүрч чаддаггүй зэрэг хүндрэлтэй зүйл олон. Та бүхэн нэг удаа цаг гаргаад улсын нэгдүгээр эмнэлэгт очоод үзээрэй өглөө тэр хүмүүс юун төлөө тэнд бөөн бөөнөөрөө зогсож байгааг хараад би үнэхээр гайхдаг.
Өвчин өөрөө хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Гэхдээ бид өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг заавал ингээд тэнд хүнийх юм шиг байдаг бие аваачаад тушаачихдаг нь харамсалтай.
Зарим хүмүүс өвчнөөр та нар бизнес хийгээд байна аа гэдэг. Та тэгвэл юу хийсэн юм бэ? намайг буруу зүйл хийж байна гэж бодож байвал та энэ улс орныхоо төлөө ажил хий л дээ. Та хүрээд ир, хамтраад ярилцая, би юуг нь буруу хийгээд байна гэж. Би аливаа зүйлийг алдаатай хийе гэж бодохгүй. Би хууль зөрчихгүй. Ямар ч гэсэн миний сэтгэлд хүний төлөө зүйл хийе гэсэн бодол санаа байгаа учраас энэ хөтөлбөрийг би тууштаа хэрэгжүүлнэ гэсэн бодолтой яваа.
-Уншигчдад нэмж хэлэх зүйл?
-Эрүүл биед саруул ухаан оршдог. Элэг бүтэн аз жаргалтай сайхан амьдралын төлөө "Голден жим" фитнэсстэй хамт байгаарай л гэж хэлье.
Ярилцсан: Х.Даваанаа