Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мисс Т.Батцэцэг: Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан
Дуу хөгжим

Мисс Т.Батцэцэг: Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан

Урлаг Урлаг23/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-22_2040575568034172015-01-23-12-41[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Т.Батцэцэг:  Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан

Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Сүүлийн үед түүнийг гадаадын загварын агентлагаас ажлын санал авсан талаарх мэдээлэл гарах болсон юм.

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцож ирснээс тань хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо ямар ажил хийж байна вэ?

-Тэмцээнд оролцож ирснийхээ дараа хэсэг хуга цаанд амарлаа. Одоо “Шилмэл загвар” агентлагт багшилж байна.

-Та телевизэд хөтлөгч хийдэг байсан. Тэр ажлаа хийхгүй байгаа юм уу?

-Телевизийн ажлаа хийхээ больсон.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр танд гадаадын загварын агентлагт ажиллах санал ирсэн гэх боллоо. Та тийм санал хүлээн авсан уу?

-Та хаанаас мэдсэн юм бэ. / инээв/ Японы “Startels” нэртэй загварын агентлагаас надад ажлын санал тавьсан. Гэхдээ тэр саналыг нь хүлээн авах эсэхээ одоохондоо шийдээгүй байна.

-Таны Дэлхийн миссийн тайзнаа бүжиглэсэн монгол хатны бүжиг хараа булаам байсан. Үндэсний хувцас тань хүртэл бусдаас содон харагдсан. Монгол хатны бүжгийг танд хэн дэглэж өгсөн бэ?

-Бүжигчин М.Бямбаа тэмцээнд зориулан дэглэж өгсөн. Сорхугтан хатны бүжиг байгаа юм. Би багаасаа бүжиглэх дур- тай хүүхэд байсан. Одоо бэлли дэнсээр сонирхон хичээллэж байгаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцоод олон найзтай болсон уу?

-Олон найзтай болсон. Мөн олон хүнээс урмын үг сонссон. Тэр бүгдээс эрч хүч авч илүү ихийг хийж бүтээх зорилготой боллоо.

-Дэлхийн миссийн тэмцээний үеэр таныг ээж тань очиж дэмжсэн гэсэн. Ээж тань тэмцээний турш тантай хамт байсан юм уу?

-Ээж намайг үзэгчийн суудлаас дэмжсэн. Тийм болоод ч тэр үү би тэмцээний үеэр өөртөө итгэлтэй байсан шүү 

Ярилцсанд баярлалаа 

Т.Батцэцэг:  Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан
Т.Батцэцэг:  Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан
Т.Батцэцэг:  Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

12/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн тоглолтод 260 мянган хүн цугларна гэж тооцоолжээ

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

13/02/2026

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Capture dcran Tower Rush jeu 15

12/02/2026

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.