Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хамгийн аз жаргалтай хосын хийдэг 7 зүйл
Дуу хөгжим

Хамгийн аз жаргалтай хосын хийдэг 7 зүйл

Урлаг Урлаг24/01/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f025867483758bdboriginal2244832312015-01-24-13-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн гэр бүл судлаачид 40-өөс дээш жил хамтдаа байсан хосуудын болон хамтдаа ямар нэг асуудалгүй аз жаргалтай байгаа хосуудын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны үр дүнд тэд аз жаргалтай хосуудын байнга хийдэг 7 зүйлийг тодруулсан байна. Хэрэвээ та үнэхээр өөрийн хайртыгаа ойлгож, түүнтэй улам дотносон яваандаа бүхий л амьдралаа хамт туулахыг хүсч байгаа бол доорхи зөвлөгөөг уншаад хэвшил болгохыг хичээгээрэй. 

1. Цагийг хамтдаа өнгөрөө

Хамтдаа амьдардаг хосуудын хувьд энэ нь инээдтэй санагдаж болох юм. Гэхдээ л ажил, хүүхэд, гэрийн асуудал гэсээр байгаад хосууд үнэндээ хамтдаа цагийг өнгөрөөж нэг нэгэндээ халуун дотно үгс хэлдэггүй байна. Тэд орондоо ороод л унтчихдаг өглөө сэрээд ажилдаа явдаг. Тийм учраас хааяаа ч гэсэн хоёулахнаа кино үзэж хүүхдүүдээ унтуулчихаад салхинд алхах хэрэгтэй.

2. Хайрын хэлтэй бол

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та хосоо өхөөрдөн дууддаг нэр, дүрслэн үзүүлдэг үйлдэлд сургах хэрэгтэй. Энэ нь биеийн хэл ч гэж нэрлэгддэг. Зөвхөн түүнийгээ л дууддаг тэр нэрийг сонсохын тулд хайрт чинь таны төлөө юу ч хийхээс буцдаггүй байна.

3. Өдөрт 2 удаа тэврэлд

Зүгээр л эелдэг байдлын үүднээс тэврэх биш өдөрт ядахдаа 2 удаа 20 секунд тэврэлддэг бол хосуудын харилцаа бусдаас давуу байдаг гэнэ. Ингэснээр нэг нэгнээ мэдрэх чанар сайжирч, маш тайван сэтгэл хангалуун болдог юм байна. Чин сэтгэлээсээ тэврэлдэж бай.

4. Сонсож сур

Ямар нэг тайлбар хэлэлгүйгээр зүгээр л нэгнийгээ сонсоход суралц. Бие биенийгээ сонсдоггүй хосуудын харилцаа хэзээ ч тогтвортой байдаггүй. Хамтрагчаа ярьж байх үед нь түүнийг мэдрэхийг, өөрийнх нь байр суурьнаас ойлгохыг хичээж сур. Ингэхдээ хайртынхаа гарыг атга, нүд рүү нь хар. Түүнийг мэдэрч сурвал та сонсч чадах болно.

5.  Уян хатан байж сур

Энэ ялангуяа эрчүүдэд маш их хамааралтай. Би л эр хүн би л хоол хийж мэдэхгүй гээд хойш суудаг эрчүүд олон байдаг байна. Яагаад ажлаа тараад ядраад ирж байгаа найз бүсгүйдээ хоол хийгээд өгч болохгүй гэж. Эсвэл сургууль дээр нь хоол аваачаад өгсөн ч болно шүү дээ. Ажлын алжаалыг нь тайлахын тулд эхлээд сайхан халамж өг. Дараа нь хоорондоо юм ярилцаж дотоносох цаг аяндаа гараад ирнэ.

6.  Ирээдүйн төлөвлөгөөгөө хамтдаа гарга

Дөнгөж үерхэж байгаа хосуудын хувьд ирээдүйн гэрлэлт хүүхдийн талаар ярих нь тийм ч зөв сонголт биш л дээ. Тэрний оронд хамтдаа ууланд явган аялал хийх,  ямар нэг сургалтанд цуг явах, уран бүтээл хамтдаа хийх зэргийг төлөвлөж болох юм. Аливааг хамтдаа хийж, бүгдийг төлөвлөдөг хосууд нэгнийгээ маш сайн сонсдог, хүлээцтэй болдог аж.

7. Урмын үг хэлж сур

Нэг нэгэндээ урмын үг хангалттай хэлдэг хосуудын харилцаа илүү тогтворой байдаг байна. Хэрвээ хамтрагч тань таниас зөвлөгөө хүсвэл, эсвэл гомдол тоочвол зүгээр л түүнийгээ тэврээд урмын үг хэлсэн нь хамаагүй дээр байдаг. Нэгийгээ үнэлж, урамшуулбал хайрт тань зөвхөн тань руу л хамгийн түрүүнд яардаг болно. Энэ бол амьдралыг баялаг, амттай болгодог шилмэл жоруудын нэг юм шүү. Хайртай гэдэг үгийг ч цагаа олоод харамгүй хэлж сур. Гэхдээ алхам тутамд хайр гэдэг үг байвал амьдрал амтгүй болдог гэнэ шүү.

Эх сурвалж: Unen.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026
Дуу хөгжим Урлаг

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хүүхэлдэйн болон анимэ киноны шилмэл хөгжмүүд Улсын филармонийн тайзнаа эгшиглэнэ

28/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.