Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын урьдчилсан мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Урлаг Урлаг28/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
medee1187196302015010508355961207882015-01-28-08-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2015 оны нэгдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 27-32 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар сарын 1-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дуу хөгжим Урлаг

Отгон “Нансалмаа” Э.Адъяасүрэн дуурийн дуучдаас хамгийн халуухан нүцгэлэлтийг хийв

16/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025

Отгон “Нансалмаа” Э.Адъяасүрэн дуурийн дуучдаас хамгийн халуухан нүцгэлэлтийг хийв

16/12/2025

Олон улсын морьт харвааны тэмцээнд манай улсын баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн байна

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.