Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Золзаяа: 2 сая дахь иргэн болж төрсөнөөрөө бахархдаг
Үндэсний хөгжим

Б.Золзаяа: 2 сая дахь иргэн болж төрсөнөөрөө бахархдаг

Урлаг Урлаг28/01/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-27_2150372471324922015-01-28-13-51[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

IMG_6050Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн гэдэг мэдээлэл өнөөдрийн хамгийн сайхан мэдээ байлаа. 3 сая дахь иргэнээ угтан авахаар улсын хэмжээнд хүлээн догдолсоор Морин жилдээ ийнхүү угтан авлаа. Тэгвэл 3 сая дахь иргэдийн сургаар нам жимхэн амьдарч байсан монголын 2 сая дахь иргэд ил гарсан юм. Мэдээж монголын 2 сая дахь иргэн 27 жилийн дараа хэрхэн юу хийж амьдарч байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тиймээс монголын 2 сая дахь иргэн Б.Золзаяатай ярилцлаа.
 
-Монголын 2 сая дахь иргэн болж мэндэлсэнд баяр хүргье. Өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
  

-Намайг Баяраагийн Золзаяа гэдэг. Би 1988 оны долдугаар сарын 10-11-нд шилжих шөнө мэндэлсэн. 
-Тэгэхээр монголын 2 сая дахь иргэд 1988 оны долдугаар сарын 10-нд мэндэлж байжээ?

-Тийм. 1988 оны долдугаар сарын 10-нд улсын хэмжээнд нийт 279 хүүхэд мэндэлсэн байдаг юм билээ. Тэднээс 25-ыг нь Монгол улсын 2 сая дахь иргэнээр бүртгэж авсан байдаг. Миний хувьд 5 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Харин үлдсэн 254 хүүхдийг 2 сая дахь иргэний үе чацуутнууд гэж бүртгэж авсан байдаг юм. 
-2 сая дахь иргэд хаана, юу хийж явдаг нь их нууцлаг байлаа. 3 сая дахь иргэдийн сургаар л ил гарч ирлээ. Ер нь хоорондоо холбоотой байдаг уу?
 
-Тэглээ. Ер нь бол ямар хүмүүс байдгийг нь ч мэддэггүй байлаа. Харин 27 жилийн дараа 3 сая дахь иргэд мэндлэх сургаар холбоо тогтоож чадлаа. 2 сая дахь 25 иргэн байдаг ч өнөөдрийн байдлаар 14-тэй нь холбоо тогтоож чадсан. Удахгүй уулзана гэж ярилцсан. Уулзалт их гоё болох байхаа.
 
-Мэдээж 2 сая дахь иргэн болж төрсөнөөрөө их бахархана биз дээ? 

-Мэдээж шүү дээ. Бид чинь монголын нэгээхэн том түүх. 2 сая дахь иргэн болж төрсөнөөрөө их бахархдаг. 

-Тухайн үед та нарт төр засгаас бэлэг өгч байв уу. 3 сая дахь иргэнд 70 сая төгрөг, үе чацуутнуудад 3 сая төгрөг өгөх юм билээ? 

-2 сая дахь иргэн болж мэндэлсэн 25 хүүхэддээ байр өгч байсан. Миний хувьд Сансарт нэг өрөө байр бэлгэнд авч байлаа. 

-Ер нь өнгөрсөн хугацаанд төр засгаас 2 сая дахь иргэдтэйгээ уулзаж байв уу? 

-Үгүй. Огт хүлээн авч уулзаж байгаагүй. Уг нь бол монголын түүх болсон иргэдээ нэг ч болов хүлээн авч уулзвал сайхан л санагдана. 1 сая дахь иргэн 1964 онд төрсөн байдаг юм билээ. 
-Өөрөө аль аймгаас тодорсон 2 сая дахь иргэн бэ? 

-Би Сүхбаатар аймагт төрсөн. Намайг аймгийн эмч Адьяа гэж эмч эх барьж авсан байдаг. Одоо Амгаланд хүүхдүүдтэйгээ амьдардаг гэсэн. Мэдээж эх барьж авсан ээжтэйгээ уулзахыг маш их хүсдэг ч очиж амжихгүй юм. Эх барьсан ээж маань ч надтай уулзахыг хүсдэг гэнэ лээ. Танай сайтаар дамжуулаад эрүүл энх, урт удаан наслаарай гэж хүсэн ерөөе. 

-Та одоо хаана ямар ажил эрхэлж байна вэ? 

-Би эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ эмнэлгийн байгууллагад ажиллаж байна. Миний өвөө хорт хавдараар нас барсан. Тэр үед манай хамаатнууд дунд эмч мэргэжилтэй хүн байгаагүй. Тэр үед өвөө маань  намайг эмч болгоорой гэж захиж байсан. Би өвөөгийнхөө захиасыг биелүүлсэндээ их баяртай байна. 

Баярлалаа.

IMG_6028

IMG_6028
IMG_6028
IMG_6028

 
Эх сурвалж: 24tsag.mn 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.