Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Мисс Д.Ариунцэцэг: Би мисс болоогүй, ард түмэн тэгж өргөмжилсөн
Оддын амьдрал

Мисс Д.Ариунцэцэг: Би мисс болоогүй, ард түмэн тэгж өргөмжилсөн

Урлаг Урлаг04/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Ariuntsetseg5303747522015-02-04-10-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алтны магнат Ц.Мянганбаяртай дэр нэгтгэж, хөөрхөн охиндоо М.Хайрмаа гэх нэр хайрласан фото модель Д.Ариунцэцэг хэсэг хугацаанд Сингапурт амьдарч байгаад ирсэн.  “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд өрсөлдөн “Ард түмний мисс” гэх эрхэм алдрыг үзэгч түмнээсээ хүртсэн эгэл даруухан энэ бүсгүй олны нүдэнд төдийлөн өртөх дургүй. Эх орондоо ирснээсээ хойш томоохон арга хэмжээнд оролцож, реклам сурталчилгааны зураг авахуулаас бусад үед тун ч нууцлаг байдаг тэрбээр сүүлийн үед хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцон мисс, загвар өмсөгч найзуудыгаа “уруу татаж” яваа. 

Топ модель Д.Пүрэвсүрэнд чичлүүлэн байж Ц.Мянганбаяртай эхлүүлсэн амьдралдаа огтхон ч харамсдаггүй мисс Д.Ариунцэцэг насны зөрүүтэй сонголт нь эд хөрөнгө бус чин сэтгэлийн хайр дээр тогтсон гэдгийг цаг ямагт баталсаар ирсэн. Хэдийгээр эхнэртэй эрийн өвөрт шургасан гэх хэл амнаас болж нэгэн үе хилийн чанадыг зориход хүрсэн ч гэлээ, өнөө цагийн мисс нэртэй шунал нь дэндсэн хүүхнүүд шиг элдэв брэнд гоёл шүтэж, “од” болохыг хүсдэггүй түүнд ам сайтай хүн олон байдаг юм билээ. Тэрбээр хамгийн сүүлд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би мисс болоогүй шүү дээ, ард түмэн л тэгж өргөмжилсөн.

Магадгүй, намайг миссийн титэм зүүнэ гэдэгт итгэж суусан хүмүүс “Ард түмний мисс” гэх алдрыг хайрласан байх. Гэхдээ одоо надад мисс гэж дуудуулахаас илүүтэй бусдын адил энгийн амьдарч, буяны үйлсэд гар сунгах хүсэл их байна. Ямар ч нэр алдар, хөрөнгө мөнгө чухал биш. Охиндоо сайн ээж, олондоо тустай хүн байхын төлөө хичээж амьдарна” гэж өгүүлжээ.

Эх сурвалж: Photonews.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026
Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.