Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин С.Бичүүгийн “содон” тоглолтын реклам
Оддын амьдрал

Дуучин С.Бичүүгийн “содон” тоглолтын реклам

Урлаг Урлаг13/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
biv1838358922015021310435064377602015-02-13-12-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Гэрэлт цагаан сарн үдшийн тэнгэрт гийлээ

Гэнэн явсан нас минь мөрөөдлийн дуутай уянгална

Нойтон сормуустай буцсан чамайгаа санаад уйллаа

Нойроо хулжааж үүрийг хамтдаа угтахсан" хэмээн эхэлдэг дууг уншигч та андахгүй мэдэж байгаа биз ээ. Энэ дуу бол дуучин С.Бичүүгийн "Будаггүй уруулын амт" дуу.  "Дахиж би дурламааргүй байна", "Сүүлчийн зогсоол" зэрэг хит дуугаа хүргэж урын сангаа баяжуулсан. 

Тэрбээр шинэхэн уран бүтээлээрээ тун удахгүй сонсогч түмэндээ бэлэг барихаар зэхэж тун чиг завгүй яваа гэнэ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөчийн зааг дээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан. Нийгэмд залуу хүмүүсийг дэндүү эрт цол тэмдгээр шагнаж байна хэмээн шүүмжлэх болсон. Тэгвэл энэ шүүмжлэл ч түүнийг тойроогүй юм. "Бичүү чам шиг уран бүтээлч СТА-г авах хэрэггүй ш дээ, Бугын годон гутал, PRIUS машин, СТА гурав чинь Монголын гурван хамгийн олон болчоод байна ш дээ" гэж хэлсэн сурагтай. Харин дууч залуу төрийн шагналыг голох эрх байхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ажээ.

Хоёр ч бие даасан цомгоо гаргасан атал тоглолт хийх тухайд огтхон ч яараагүй дуучин С.Бичүү ирэх гуравдугаар сарын 05-ны өдөр тоглолтоо хийж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэхээр шийджээ.

Түүний тоглолтын реклам тун "содон" болж. Төрийн хайр хишгийг алдахгүй нь тулд бусдаасаа ялгарч илүү хийж бүтээхийн эрмэлзлэл дүүрэн яваа С.Бичүүд уншигчдынхаа өмнөөс тоглолтонд нь амжилт хүсье.

Д.Ана

www.Urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дидди “NBCUniversal”-ийг 100 сая ам.доллараар шүүхэд өгсөн ч тус компанид 477,700 ам.доллар төлөхөөр болжээ

11/10/2026
Оддын амьдрал Урлаг

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026
Оддын амьдрал Урлаг

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.