Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Дуучин Б.Хонгор, Д.Найдандорж нар цэрэг боллоо
Одод

Дуучин Б.Хонгор, Д.Найдандорж нар цэрэг боллоо

Урлаг Урлаг25/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hongor7126931952015022507242455666392015-02-25-16-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Батлан хамгаалах салбарынхан "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний  94 жилийн ойн баярыг угтаж Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилготой "Монгол Улсын төлөө зүтгэе" телевизийн цуврал нэвтрүүлэг  хийж байна. Энэхүү нэвтрүүлгээ "ТВ9" телевизтэй хамтран бүтээж байгаа бөгөөд цэргийн албыг олон нийтэд сурталчлах, цэргийн алба хаах нь  эр хүн бүрийн гүйцэтгэх үүрэг гэдгийг ойлгуулах  зорилготой юм байна. Цэргийн алба хаана гэдэг төр улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөт бие даасан байдал, үндэсний эв нэгдэл, үзэл бодлыг дээдлэн, эх орныхоо түүх, соёл, зан заншлыг хайрлан  хүндэтгэх, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн эх оронч сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд чухал үүрэгтэй. Нэвтрүүлэг "Монгол цэргийн өдөр"-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлнэ. Эр цэргийн албыг сурталчлах энэхүү нэвтрүүлэгт урлаг, спортын оддоос эхлээд малчин,судлаач, уурхайчин, багш, аврагч, инженер гээд салбар бүрийн  төлөөлөл оролцож  байгаа ажээ.   Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Хонгор, залуу уран бүтээлч Д.Найдандорж нарын 26-гаас  дээш насны 16 залуу оролцож байна. Эдгээр залуусын хувьд цэргийн албыг биеэр хаагаагүй  ч дүйцүүлэх болон мөнгөн төлбөрөөр хаасан юм байна. Нэвтрүүлэгт оролцогчдод Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батламж гардуулж  амжилт хүссэн юм. Тэрээр "Зэвсэгт хүчний 94 жилийн ойг угтаж иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүрэг, цэргийн алба хаах сонирхол, эрмэлзлэл, улс орноо батлан хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор телевизийн цуврал нэвтрүүлэг  хүрэх учиртай. Эх орноо хайрлая гэвэл эр цэргээ хайрла гэсэн сайхан үг бий. Тэгвэл энэ нэвтрүүлгээр цэргийн эрдэмд багахан ч атугай суралцаж, цэргийн амьдралын онцлогийг  харуулж чадна гэж найдаж байна. Оролцогчид маань цэргийн албаа биеэр хаалгүй, бусад хэлбэрээр хаасан ч гэлээ журамт үүргээ ухамсарлаж, нэвтрүүлэгт оролцож  байгаад тань талархая" хэмээгээд оролцогчдод амжилт хүссэн юм.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.