Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Хорин жилийн хайр (Өгүүллэг)
Жүжиг

Хорин жилийн хайр (Өгүүллэг)

Урлаг Урлаг25/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
893bb3fa3cbf1be5original229794632015-02-25-16-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өчигдөрхөн навчисаа гүвж байсан модод өнөөдөр цэцээглэж байх нь урьд учирсан хонгорхон бүсгүй надаас яваад хүлээлгэхийн жаргал зовлол хоёрыг хослуулсан он жилдүүд мэт. Яг тийм уянгалаг агаад  гуниглангүй гэнэн сэтгэлийн үзүүрт намайг мартсан харин миний мартаж чадаагүй бүсгүй Парисын гудамжинд санаандгүй учирсан нь ёстой л аз таарах адил, энэ чинь ямар гээчийн цаг хугацаа вэ. Тэр үдэш намайг хүлээлгэсэн бүсгүй болзоондоо ирээгүй атлаа хорин жилийн дараа харийн гүрэнд харц тулгарч учирсан минь түүнд хайртай сэтгэл хүлээсэн, хайсан, мөрөөдөл дундаас тэвэрч аваад үнсэмээр санагдавч их олон жилийн өмнө болзоондоо ирээгүйг нь бодохоор дуугүй зөрөөд одмоор.  Гэвч би тэгж чадаагүй. Амьдрал гэдэг олон талт тоглоомын нэгэн талд өөрийн дүрээ бүтээж яваа энэ бүсгүй нэгэн цагт миний сэтгэлийг татан нялхамсаг зангаараа намайг өөртөө дасгаж байсансан. Тэр үеийн дурсамжинд минь томоос том орон зайг үлдээж явсанаас хойш их олон жилийн дараа энд ингэж учрах нь зүгээр л тохиол гэлтэй. Энэ урт удаан жилүүдэд амьдрал чамд олон зүйлийг өгч бас буцааж авсан гэдгийг харцнаас чинь олж харсан. Гэвч чи намайг танихыг хүсээгүй. Яагаад тэгсэнийг чинь би ойлгоогүй. Намар цагийн шаргал аялгуутай ханьсан хаа нэг явган зам даган хийсэх навчисын дундуур харийн залууг сугадан одох анхны хайрын эзэн бүсгүй танихгүй зөрөөд цааш алхах нь  бичиж буй шүлгийн сүүлчийн мөр шиг надад “баяртайэнэ бол эцсийн уулзалт. Чи миний сэтгэлийг таниагүй шиг би чамайг танихыг хүсэхгүй байна” гэсээр одох лугаа адил харийн хотын цэцэрлэгт гудамжинд намайг зог тусгаж орхиод эгшиглэнт хөгжмийн аялгуу шиг холдон одсоор чимээ тасарч билээ. Тэгэхэд ганцаараа баахан гуниглангүй зогсоод холын тэнгэрт одод гэрэлтэн чамтай учирсан тэр өдөр сэтгэлээ илчилсэн хайрын шивнээ үг, анхны болзоонд ичингүйрч зогссон үе, гараас чинь хөтлөж алхсан жаргалтай мөч, бид хоёрын “Хайрын төгөл” гэж нэрлэсэн модот цэцэрлэгт учрахдаа хэн хэндээ хэлж байсан бүхэн худлаа гэдгийг, хорин жилийн өмнөх үнэнтэй эвлэрэхгүй гэдгийг ойлгосон. Яагаад заавал анхны хайр амьдрал болдоггүйг, юуны учир хайр хайраасаа төөрдөгийг бурхан гэж байдаг бол очоод асуумаар. Гэвч тийм зүйл хаана ч байхгүй гэдэг нотлогдоогүй үнэнтэй гар барьсан юм. Залуу насны гэнэн учралдаа согтож явахдаа сэтгэлийн дулаан бүхнээ зориулж, хамт хорвоог туулна хэмээн холын холоо андуурч бодсоноо татаж дууссан тамхи шигээ хаяад цааш алхалаа. Хорин жилийн өмнө хайрласан бүсгүй яагаад надаас явсныг тэгэхэд би ухаарсан юм. Миний залуу насны эхлэл дэндүү баян байсан. Гэхдээ сэтгэлээр баян байлаа. Тэрийг он жилүүдийн дараа чи мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.