Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015” болно
Үзэсгэлэн

“Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015” болно

Урлаг Урлаг07/03/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3hqk1k8s1fjs71ec94rfclo8kq6690730362015-03-07-11-58[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канон брэндийн албан ёсны хуудас болох www.facebook.com/CanonMGL хуудаснаа хоёр долоо хоног тутамд зарлагддаг цуврал уралдааны 2014 оны шилдэг оролцогчид болон мэргэжлийн зурагчдын “Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015”-ыг зохион байгуулагдах гэж байна.  Үзэсгэлэн 3-р сарын 9-өөс 13-ны өдрүүдэд The Grand Art Exclusive Gallery (хуучнаар Туул рестораны баруун талд)-д гарах юм байна.
 
Бид тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч Н.Гансүхтэй ярилцлаа.

– Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн гаргаж байгаагийн гол ач холбогдол юу вэ?
 
-Энэ үзэсгэлэнд нийт 24 гэрэл зурагчид өөрийн бүтээлээ дэлгэн үзүүлнэ. Үүнд  Canon Photo Contest 2014 уралдааны 12 шилдэг оролцогчид болон өөрийн төрөл жанараараа олны танил болсон 12 зурагчдын бүтээл үзэсгэлэнд орно. Ингэж хамтарсан байдлаар зохион байгуулж байгаа нь залуу зурагчдаа дэмжих, олонд “гайхуулах”, бие биенээсээ туршлага судлах, өөрийн зургаа харьцуулах боломж олгох юм. Бас нэг давуу тал бол нэг зурагчны бие даасан үзэсгэлэн тухайн хүний л мэдрэмж, өнгө аяс мэдрэгддэг бол хамтарсан үзэсгэлэнгээс олон хүний авьяас, өнгө төрхийг мэдрэх боломжтой.
 
– Залуу зурагчид туршлагатай зурагчидтай хамтран ажиллана гэдэг нь тэдний хувьд том боломж юм. Өргөн утгаар нь харвал энэ үзэсгэлэнгийн ачаар монголын гэрэл зурагчид хөгжих нэг үндэс болох нь гэж ойлгож байна.
 
-Яг тийм. Зургийг камераар харах, компьютерийн дэлгэцнээс харах, бодитоор нь сайхан чанартай хэвлээд харах зэрэг нь их ялгаатай байдаг. Манай шинэ залуусын бүтээлүүдийн жинхэнэ мөн чанарыг эндээс мэдэрч болно. Энэхүү үзэсгэлэнгийн санаачлагч, зохион байгуулагч Канон брэндээс Монголын гэрэл зургийн хөгжилд хувь нэмрээ оруулах олон сайхан ажлууд хийдэг. Энэ үзэсгэлэн бол эдгээр ажлуудын нэг. Мэдээж үзэсгэлэн бүх нийтэд нээлттэй. Илүү өгөөжтэй болгох үүднээс бид тусгайлан хөтөлбөр гаргаж, гэрэл зураг авах арга барилаасаа хуваалцах уулзалт ярилцлага хийхээр төлөвлөж байна. Жишээ нь, мягмар гарагт баримтат, макро зургийг хэрхэн авах тухай, лхагва гарагт шөнийн зураг авах тухай, пүрэв гарагт ан амьтны зураг авах тухай гэх мэт өдөрт 2 төрлийн сэдвээр ярилцахаар төлөвлөж байна. Мөн залуу зурагчид зургийг ойлгохгүйгээр өнгөрөх гээд байдаг, түүнийг тайлбартайгаар ойлгуулах мэдлэгээр дэмжлэг үзүүлэх зорилготой. 

-Ярилцсанд баярлалаа. Үзэсгэлэнд нь амжилт хүсье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

02/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.