Царайны сайхнаар цай сүлдэггүй гэсэн хэлц үг бий. Гэхдээ эрчүүдэд бус хүүхнүүдэд зориулсан үг гэж боддог байв. Уг нь ч тийм л дээ. Царайлаг, хөөрхөн гэдэг нь бүсгүйчүүдэд хамаатай нь мэдээж.
Харин “Сайхан эр” гэх үг буй. Олон талаас нь харж хэлсэн үг юм болов уу даа. Энд нэгэн царай муутай шалиг эрийн тухай өгүүлнэ. Нэгэн ухаантны хэлсэн нь “Эр хүн сармагчнаас ялимгүй царайлаг байхад болно. Амьдралаа л аваад явчихдаг байх нь чухал” гэжээ. Сонин л юм. Ажиглаад байхад царай муутнууд авьяастай, мөнгөтэй байх нь элбэг шүү. Надтай маргах хүн байвал би бэлхэн гэдгээ хэлье.
За, үүнийг ингэсхийгээд цэглэе. Самбаа бол энэ цаг үеийн боломжтой амьдралтай хүний нэг. Барилгын нэгэн багашаархан компанийн эзэн юм. Урин дэлгэр цагт мөнгө хийгээд өвөл нь зугаалж, цэнгэж явдаг нэгэн гэхэд хилсдэхгүй. Самбаа хотын унаган иргэн. Нас яг дөч. Угаасаа гэрлээгүй гоонь эр билээ. Уг нь дээд боловсролтой гэдэг ч юм уншиж, зурагтын мэдээг ч болов үздэггүйг бодоход өнөөгийн “сэтгэлийн хоосролтой” эрчүүдийн нэг буй за. Үүнийг би хөндлөнгөөс бичиж байгааг минь болгооно уу.
Учир нь, миний эрхэм дотно хүн сонирхуулан ярьсан бөлгөө. Тэднийхээр байн байн үйлчлүүлдэг юм билээ. Үүнийг өгүүлэгч хотын нэгэн буудлын эзэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Уг нь тэд олон жилийн өмнөөс биенээ мэдэх нэг ёсондоо сайн танилууд юм билээ. Тэрбээр Самбаатай анх танилцсанаа дурсан ийн өгүүлэв. Би буудлаа нээгээд удаагүй байлаа. Нэгэн өдөр хар жийп хөлөглөсөн эр залуухан бүсгүйтэй ирсэн. Хориод насны л охин байлаа. Хонуутаар өрөө авсан юм. Хүн ихтэй байсан болохоор буудал бараг дүүрч байсан тул байгаа ганцдаа орууллаа. Тэр нь яг миний суудаг өрөөний харалдаа дээрхи өрөөнд таарчээ. Тэгэхэд манай буудал шинэхэн байсан болохоор бусдаас тухтай ч дуу шуу ихтэй, хана хоорондын чимээ намсгагч нь сайнгүй байж. Өөрөөр хэлбэл, өрөөнд юу л болно бүгд сонсогдоно гэсэн үг л дээ. Ресепшин маань үүдэнд би өрөөндөө байдаг байв.
Самбаа их сонин эр байлаа. Анх харахад нүдэнд дулаахан. Гэхдээ бие давжаа, царай муутай залуу харагдсан. Мөнгөтэйн хувьд мөнгөтэй бололтой юм билээ. Ямар мөнгөгүй хүн жийп хөлөглөж явах вэ дээ. За, тэгээд ороод идэж уусан нь мэдээж. Охин нь эхлээд уухаас жаахан татгалзангуй байлаа. Тэдний хооронд нэг иймэрхүү яриа өрнөв.
– За, сайхан танилцсаных нэг хундага тулгачихъя.
– Ах аа, би ууж чаддаггүй юм аа.
– Дараа нь дахиж өгөхгүй ээ.
– Би ганц хоёр лааз пиво ууя л даа.
– Тэг ээ, тэг.
– Гэхдээ анхны хундагыг тогтооно шүү гээд тогтооцгоох шиг болсон доо. Тэгээд л яриад байлаа. Охин нь өөрийгөө оюутан гэх шиг болсон. Ярианых нь байдлаас үзвэл худлаа л болов уу.
– За, чамд хэд хэрэгтэй гэлээ
– Танд хэлсэн ш дээ. 30 мянган төгрөг л хэрэгтэй байна.
– Би чамайг биеэ үнэлэгч гэж бодохгүй байна. Гэвч хүссэнийг чинь өгнө өө. Харин чи миний хүссэнээр байх юм байгаа биз дээ?
– Тэгнэ ээ. Тэгэхдээ та хачин хачин юм хүсэхгүй биз дээ? Энэ үг түүнийг оюутан биш болохыг нотложээ. Өөрөөр хэлбэл, юм юм үзчихсэн нөхөр байгаа биз.
– Хачин хачин юм гэдэг чинь юу гэсэн үг вэ?
– Зарим эрчүүд янз бүрийн юм шаарддаг юм аа.
– Аан, тийм үү? За, пивоноосоо уу. Орой болох нь, ингэсхийгээд амрая. Эмэгтэй хүн байна даа, ороо засчих. Эротик маягаар засна шүү.
– Эротик маягаар гэж яаж?
– Миний сэрлийг хөдөлгөхөөр засахгүй юу. Энэ мөчөөс эхлээд чиний бүх үйлдэл миний сэрлийг хөдөлгөхөд чиглэх ёстой. Охин гэнэт чарлаад явчихав. Болдоггүй газар нь хүрчихэв үү гэмээр санагдсан.
– Та яаж байна аа?
– Чи ороо, би чамайг засъя хэмээн марзганажээ. Тэр бас их муухай инээдэг юм билээ. Яг л “Ардын элч” киноны Дүлзэн шиг огиудас хүрмээр жигшилтэй инээсэн нь одоо ч санаанаас гардаггүй юм. Энгийн үед уг нь зүгээр л инээдэг юм билээ.
– Хувцасаа тайлаад орхиё л доо.
– Тэгээч дээ. Би тайчаад өгөх үү? Эмэгтэй хүний хувцасыг тайчих гоё ш дээ гэж аальгүйтэх нь сонсогдсон. Тэгж, тэгж нэг юм орондоо оров бололтой.
– Та ямар хүнд дардаг юм бэ?
– За, жаахан өндийе.
– Яагаад байгаа юм бэ?
– Юмыг чинь юмаараа ганц хоёр цохиж байгаад хийх гэсэн болохгүй юм.
– Гүйцэд босохоор нь хий л дээ.
– Босохгүй байна аа. Би эрүүлдээ чаддаггүй юм. “100” татаад орхиё. Тэгэхээр гадас шиг л гантайгаад ирнэ ээ.
– Согтчихоор бүр босдоггүй юм биш үү?
– Бага гэлтгүй туршлагатай охин юм гээч, чи.
– Би нэг их олон хүнтэй явдаггүй. Гэхдээ зарим эрчүүд согтохоороо чаддаггүй ш дээ.
-Тийм үү? Тэгвэл би арай өөр хүн л дээ. Мэдээж их согтвол тэгдэг юм. Яг таарвал янзтай даа. За, за, би уулаа.
– Тэгвэл би тамхи татъя. Архаг охин бололтой. Тэгээд ч одоогийн охид тамхи татах нь хэвийн үзэгдэл болсон биш үү. Ингээд л тэр хоёр үзэж эхлэв.
– Оох, ёо л доо. Оров бололтой. Эр нь амьсгаадна. Сайн алцайгаад наад салтаа саамаа дэлгэ л дээ.
– Тулах гээд байна ш дээ.
– Би тултал нь хиймээр байна. Уухайс даа. Ингэж хийх гээд байхад чинь. Ямар гоё бариу юм бэ. Бүлээд байна аа. Гоё дуугар л даа. Охин гиншинэ.
– Би чамайг бүр сайн алцайлгачих уу?
– Яаж?
– Ингэж. Төдөлгүй охин орилов.
– Ео, ёо л доо. Болиоч дээ. Хөл тавиач дээ. Шөрмөс татлаа ш дээ.
– Одоохон тавилаа. Хэлээ өгөөч дээ.
– Бүр том өг л дөө.
– Мхэм…
– Ёох, ямар гоё тавив аа?
– Та хэл хазчихлаа ш дээ.
– За, би эхлээд угаалгын өрөө ороод ирье. Тэд угаал үйлдэв бололтой. Энэчлэн ярилцаж, янаглалцаад тэр хоёр бараг цурам хийгээгүй байх. Эр нь “100”, эм нь тамхи татаад л үзээд байх шиг дуулдсан. Хаа очиж унжаагүй эр бололтой. Элдэв хэрүүл цуу гараагүй шүү. Самбаа бас нэг өдөр түрүүчийнхээс арай эгчмэд, өөрөөсөө хэд дүү бололтой бүсгүйтэй ирсэн. Завсар нь нэг ирсэн юм байна. Харин тэр бүсгүйгээ миний найз бүсгүй гэж байсан шүү. Гэхдээ л мэдэхгүй. Бүсгүй нь дажгүй эмэгтэй байсан. Самбаа хэдийгээр царай муутай ч бийлэгжүү болохоороо дутагдлаа нөхчихдөг юм шиг санагдсан. Тэгээд ч өнөө цагийн хүүхнүүд машинтай, мөнгөтэй л бол хэнийг ч гэхээ тоохгүй болжээ. Амьдрал өөрөө тийм болгодог бололтой. Яалтай ч билээ дээ. Тэр хоёр яагаад ч юм бас л миний дээд өрөөнд таарав. Надад ч сонин байсныг хэлэх үү.
Өдөржин суучихсан хүн уйддаг юм билээ. Зурагтынхаа дууг намсгачихаад чагнаад суучихлаа.
– Өрөө таалагдаж байна уу?
– Дажгүй юм аа. Халуун устай байсан уу?
– Бүх юм бий. Люкс өрөө ш дээ. Хүссэн болгоныг чинь байлгана аа. Харин чи хүссэнээр байх юм байгаа биз дээ.
– Тохирсон биз дээ?
– Санаж байгаа бол сайн байна. Уулзаагүй удсаных хундага тулгая даа. Чи ойрд утсаа авахгүй яагаад байв?
– Өө, ажилгүй байсан болохоор хэцүү юм байна ш дээ. Эрх нь хаагдчихаад хэдэн хоног ажиллуулаагүй. Тэр хооронд өөрөө залгаж л дээ. Ингэхэд өөрөө ч утсаа авахгүй байсан ш дээ.
– Тэгэх хэрэгтэй байлаа. За, тогтоочихъё. Ундаагаар даруулахгүй юу. Би дангаар нь ууна аа. Чи өнөөдөр их сексуальны хувцаслажээ.
Заримдаа л ингэж хувцасламаар санагддаг. Юу нь секс байгаа юм? Банзал л богино байгаа биз дээ?
– Бие чинь дээгүүрээ нэвт гэрэлтээд байна ш дээ.
– Жирийн л цамц ш дээ.
– За яахав, жирийн л байг. Ягаан хөхөвчийг чинь тайлах цаг ирэх байлгүй.
– Юун яаруу юм бэ?
– Сэтгэлээрээ яарч л байхаас… Гэхдээ ганц, хоёр “100” татна аа.
– Би дарснаас ууна аа.
– Тэг ээ, тэг. Дарс, пиво хоёрыг чамд авсан юм. Би дарс, пиво бараг уудаггүй. Цагаанаар дагнадаг юм. Солонгост байхдаа пиво ууж сураагүй. Сөжүдсээр байгаад л таарсан даа. Тэнд очсон монголчууд голдуу л сөжүднэ ш дээ. Виски энэ тэр байдаг ч солонгосууд өөрсдөө уудаггүй юм байна лээ. Сөжүгээ л цохиод байцгаадаг юм.
– Түүнд нь тэгээд халах уу? Их зөөлөн байдаг гээ биз дээ?
– Ахиухан туучихвал халах байтугай согтоно. Согтох битгий хэл тасарна ш дээ.
– Өө яана аа, тийм үү?
– Тэгэлгүй яахав.
– Цээнээ, ороо зас даа. Амсхийнгээ гангар, гунгар гэсэн шиг ууцгаая. Бас ярьцгаая. Цаг арай эрт байна. Ингээд Цээнээ нь ороо засав бололтой. Тэгснээ мөн л гэнэт орилоод явчихлаа. Тэр ер нь тэгдэг зуршилтай юм шиг байна лээ. Чухам яадгийг нь хараагүй л дээ. Нэг л болохгүй газраар нь оролддог юм уу гэж санагдсан.
– Яав аа?
– Хүн цочоогоод байх юм.
– Үнэхээр цочсон уу? Сэрэл тачаал чинь хөдлөв үү?
– Сэрэл хөдлөөд байхдаа яадаг юм. Хүний эмзэг газар гэнэт хүрэхээр цочдог юм байгаа биз дээ.
– Цочиж уу, үгүй юу, үзнэ ээ. Бариад авав бололтой.
– Байз л даа. Би өөрөө. Наадах чинь тасарчихвал яах юм бэ?
– Аваад л өгнө ш дээ. Орондоо оржээ, янз нь.
– За, тэгээд тамлаад байлгүй хийгээрэй.
– Хэзээ чамайг тэгтэл тамлаж орхив?
– Хэдүүнэ яал аа? Босохгүй байхад хийх гээд л нухаад байсан шүү дээ. Хэцүү юм билээ. Аль вэ, сайн босго л доо. Би оролдох уу?
– Хэрэгүй ээ. Би халаагүй байх шиг байна.
– Тэгвэл жаахан уухгүй юу даа. Нээрээ хэдүүнэ босохгүй болохоор нэг татаад босгосон байх аа?
– Харин тийм ээ. Нэг их согтохгүй, сайхан халахаар минийх босдог юм. Эрүүл байхад ганцаараа бол босно. Хүүхэн өвөртөлчихөөр болохоо байчихдаг юм. Аль, нэг “100” татаад орхиё. Чи тамхилах уу? Хүүхэн нь бас л татдаг бололтой. Ер нь энэ буудлаар явдаг хүүхнүүд бүгд татдаг юм уу, хаашаа юм. Татдаггүй хүүхэн өдрийн од шиг л таардаг юм. Зарим нь бүр гал хайж гүйгээд л асаагуур тэсгээхгүй ш дээ. Тэгсхийж байгаад ноололдлоо.
– Эхлээд шууд араас чинь хийх үү?
– Би яаж мэдэх юм?
– Нээрээ, чи яаж мэдэхэв. Эзэмдэж буйгаараа би мэднэ биз дээ. За, доошоо хараад тонгоо. Нуруугаараа хотойгоод, өгзгөө сайн оцойлгоод өгөөч дээ. А ха.
– Ёо, ёо. Ороод явчихав болтой. Хүүхэн гиншээд л… Эр уухилаад л…
– Тийшээ битгий л дээ.
– Яадаг юм бэ? Чамайг сайн азаартуулмаар байна ш дээ.
– Заавал ингэж үү. Тэр нэг юмыг нь оролдож, тэмтрээд байх шиг.
– Одоо урдаас чинь хийгээд гүйцээе.
– Ингээд л гүйцээгээч дээ.
– Хэлийг чинь хөхөж байгаад тавимаар байна ш дээ.
– Тэгвэл ингээд хөхөхгүй юу. Тэр толгойгоо эргүүлээд хэлээ өгсөн байх. Самбаа тавив болтой.
– Ёох, гоё байлаа шүү. Араас нь цохиход хэлээ өгч болдог юм байна шүү. Чи ингэхэд хаана сурсан юм бэ?
– Манай нөхөр л тэгдэг байсан ш дээ. Араас хийх дуртай байсан юм. Тэгээд тавих болохоороо “Наашаа хараад хэлээ өг” гээд л байдаг байсан ш дээ. Чи ч намайг бодвол туршлагатай юм аа.
– Цагийн сайханд нөхрийн өвөрт унтдаг л байлаа. Одоо өөрийн чинь өвөрт байх шив. Амьдрал аа гэж…
– Амьдрал нэг ийм юм чинь. Одоо яая гэхэв. Тэд ийнхүү хонов. Маргааш нь өнөө хүүхэн ажилтай гээд эрт явлаа. Самбаа хоцроод жаал амарсан юм. Би ч ажлаасаа буусан болохоор хэрэгт дурлан түүний өрөөгөөр шагайв. “Өө, Ганаа ах. Ор, ор” гэлээ. Тэгээд л их сонин юм ярьсан юм. Арван жилд байхдаа охид сонирхдог ч тэд тоодоггүй байж л дээ. Хүн өөрийгөө ямар голох биш. Тэгээд дээд сургуульд сурчээ. Бараг л хамгийн анхны хувийн сургуулиудын нэгэнд сурсан юм байх. Мөн л охид тоохгүйн зовлонг үзжээ. Тэгтэл нэг сонин юм тохиожээ. Самбаа угаасаа жаахан чинээлэг айлын хүүхэд байж. Ангийнх нь оюутан, Өвөрхангайн нэг охин түүнээс мөнгө зээлдэг байжээ. Өрөө өгөхгүй удсан юм байх. Түүнийг найрах санаа төржээ. Яагаад ч юм тэр охин татгалзаагүй гэсэн. Гэрээ эзгүйчлээд амьдралдаа анх удаа зандан биеэ орхижээ. Түүнээс хойш нэг санаа төрсөн нь “Мөнгөтэй байхад болох юм байна” гэсэн бодол юм. Самбаа мөнгөөр гачигдах биш. Худал, үнэн хэлж эцэг, эхээс ээлжлэн мөнгө авч “бардак” хийсээр яваад сүүлдээ бүр янханддаг болсон байна. Тэр үеийн “Улаанбаатарын” гэх биеэ үнэлэгчдийг бараг гүйцээсэн юм байх аа. Ингээд ямар ч байсан охидоор гачигдалгүй сургууль төгссөнөө ярина билээ. Сургуулиа төгсөөд нэгэн компанид ажилд орсон ч цалин нь “юм” болохгүйгээс аргалж байгаад Солонгос явсан агаад энэ нь ч оножээ.
Солонгост зургаан жил ажиллаад овоо юм хурааснаараа ийнхүү барилгын багашаархан компани байгуулсан юм байна. Огт уудаггүй байсан Самбаа Солонгост сөжү ууж сурснаар архи жаахан татамхай болжээ. Тэгээд ч ганц бие болохоор хайя, хүүе гэх хүн байх биш. Ажил ихтэй, хүүхнийг хүссэн үедээ зохицуулчихдаг болохоор эхнэрийн эрэлд нэг их яваагүй гэсэн. “Одоо нас явж байна. Ойрноос нэг “юм”-тай болохоос. Гурван өрөө байр эзэнгүй л байна” гэж байсан. Уг хүн нь тийм ч муу нэгэн биш санагдсан. Яриа хөөрөөтэй, элдвийн зангүй юм билээ. Харин эрүүлдээ секс хийж чаддаггүй гэнэ билээ. Сэтгэлзүйн юм л бий байх. “Чи ингэж яваад дасчихсан байх. Эрүүлдээ хийгээд сурчихаж болох байлгүй. Сэтгэлзүйчтэй ярилцаад үз” гэж би зөвлөсөн дөө. “Тэгдэг ч юм бил үү?” гэж сууна лээ. Ямар хүнд өвчин биш болох байлгүй дээ. Иймэрхүү хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Заавал ууж байж болдог. Зориг ордог юм уу хаашаа юм, мэдэхгүй дээ. Өчигдөрхөн нэг ирээд явсан. Ажил ихтэй болоод тухтай уулзаж чадаагүй. Бас л нэг өөр бүсгүйтэй явна лээ. Аятайхан биетэй, царайлаг, өөрөөс нь ялимгүй өндөр харагдсан шүү. Хувцас хунар ч аятайхан бүсгүй байна билээ. Гэхдээ залуу хүнд ямар сайн байх билээ.
Тогтсон амьдралгүй дөч хүрнэ гэдэг сайн юм биш ээ. Тэр чигтээ зожгирчихвол яана. Хүн муу юманд амархан дасдаг шүү дээ. Царай муутай эрийн цадиггүй амьдрал гэчихмээр нэг ийм юм таарсан даа. За, тэгээд буудал ажиллуулж байхад есөн шидийн юмтай учирна шүү дээ. Цэл залуу эрчүүд авгай нартай ирэх нь олширлоо. Ард нь бас л мөнгө байдаг байх. Өвгөд охидтой ч ирнэ. Эр хүний хувьд одоо яая гэхэв. Мөнгөтэй болоод чадаж байвал ёстой яана гэхэв. Ажиглаад байхад охид их садар болжээ. Мөнгө, архи, тамхи хаана байна, тийшээ л хардаг болсон хорвоо юм уу даа. Заримдаа нэг өрөөнд дөрөв, зургуулаа гээд хосоороо ордог. Арай нөгөө группэн секс энэ тэр хийдэггүй байгаа. Хэн мэдлээ. Янз янзын л юм харагдах, сонсогдох юм даа. Уг нь зочид буудал үйлчилгээний зориулалттай газар ш дээ. Зочид, төлөөлөгчид хоног төөрүүлж, ажлаа амжуулдаг газар баймаар. Гэтэл одоо архидан согтуурах, нэг талаар “нийлүүлэг”-ийн газар болжээ. Буудал ажиллуулах ашигтай ч хүсмээр юм биш ээ. Үргэлж хэрүүл шуугиан дотор байдаг юм шүү дээ. Танилын маань хэлсэн үг, нэгэн эрийн секс амьдралын товч түүх энэ билээ.
Эх сурвалж: Wikimon.mn