Монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлагийн таван жилийн ой өнгөрөгч онд тохиож олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фенүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж, олон олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.
Сайн үйлсийн аянд ч залуу уран бүтээлчдээ манлайлан оролцож бусдад дэм, урам хайрладаг.Нурууны төрөлхийн өвчтэй 8 настай О.Ундрал охины хагалгааны мөнгийг цуглуулах “Гэрэлт зүрх” хандивын тоглолт энэ сарын 13-ны өдөр болсон тоглолтонд тус хамтлаг оролцож ая дуугаа өргөсөн юм. Мөн О.Ундрал охины эмчилгээний зардалд нэг сая төгрөгийг хандивлажээ.
Бяцхан охин энэ сарын 15-ны өдөр хагалгаанд орохоор Сөүл хотыг зорив. О.Ундрал охин төрөлхийн цээж нь цөмөрхий, нурууны муруйлттай 8 настай О.Ундрал охины ээж нь төрөхийн хүндрэлээр хорвоог орхиход одоогийн ээж М.Алдармаа ой есөн сартай эгчийнх нь хамт өргөж авчээ. О.Ундралд 5 настайд нь цээжний цөмөрхийг татах мэс заслыг 6.5 саяар “Гурван гал” эмнэлэгт, 7-тойд нь төмрийг авах хагалгааг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд, 7 настайд нь нурууг нь тэгшилж суулгах хагалгааг Солонгост 65 сая төгрөгөөр хийхэд төлбөрийг ээж нь гаргаж байсан аж. Охин өдрөөс өдөрт өсч байгаа тул нурууны тулгуур төмрийг сунгах хагалгааг 23 сая төгрөгөөр жилд 2 удаа Солонгосын Канхи Дүгийн АУИС-ийн эмнэлэгт хийх ёстой юм байна. Охины өсөлтөөс хамааран төмөр сунгах цуврал хагалгааг 8-9 удаа хийх аж.
Нурууны хүнд өвчнөө ялж, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг бяцхан хөөрхөн Ундралдаа тусалцгаая! Хандивын данс: Валютын: Худалдаа хөгжлийн банк 452 583 421 М. Алдармаа Төгрөгийн :"Голомт" 2015 101282 О.Ундрал , Хаан 5134022211 М.Алдармаа, "ХАС" 5001302368 О.Ундрал, мессеж илгээх тусгай дугаар:151689.
Д.Ана
Эх сурвалж: www.dorgio.mn