Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»Мартагдсан агшин
Сонсох

Мартагдсан агшин

Урлаг Урлаг24/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11069926_769252873170118_8809966376171731566_o4124419112015-03-24-13-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хүмүүний амьдарлын торгон агшинд болж өнгөрөх тэр л хэсэгхэн мөч. Бороон дусал нэг бүрийг харааны яруу найргаар илэрхийлж. Амьдрал цаг хугацааны мөчлөгт хоромхон хугацаанд болж өнгөрөх мэдрэмж дурсамжинд сэдэрч ирээдүй болоод өнгөрснийг шүлгэлдэг. Хэний ч үгээр илэрхийлж боломгүй ойлголтыг харааны урлагаар сэтгэлд зуржээ. Уран зургийн хэлээр зураач өөрийнхөө бүтээлд янаглаж гагцхүү өөрийнхөө ертөнцийг илэрхийлэн хэн нэгэнд хүүрнэж байна уу гэлтэй. Уран бүтээлч гэдэг бүтээл дотроо уйлж, баярлаж, ярьж, гуниглаж, тачаадан заримдаа галзуурдаг. 

   “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлч М.Болортуяагийн бие даасан “Art Boloria” үзэсгэлэнгээ өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд уран зураг сонирхогчдын хүртээл болголоо. 

    Түүний үзэслэнд нийт 30 гаруй усан будаг, тосон будгийн бүтээл дэлгэгдсэн юм. Реалист уран зургийн төрөл бусад олон төрлүүдээс хамгийн хүнд төрөл гэдгээрээ алдартай. Учир нь Натуризмээс ялгаатай нь аливаа зүйлсийн нарийн дүгнэлтийг өөртөө агуулж байдгаараа уранбүтээлчээс өндөр чадвар шаарддаг гэвэл хилсдэхгүй. М.Болортуяагийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцсон урлаг шүүмжлэгчид түүнийг 17 дугаар зууны Голландын уран зургийн ертөнцийг авчирчээ гэж дүгнэсэн нь  түүний ур чадварыг өндөрөөр үнэлсэн хэрэг боллоо.

   Уран зургийн түүхийг эргээд харвал алдартай эмэгтэй зураачид цөөхөн бий. Дэлхий дахинаа алдартай зураачид үеэс үед эрэгтэй хүмүүс байж ирсэн. Магадгүй эмэгтэй уран бүтээлчид дундаа М.Болортуяа өнөө үед нэгэн том тэсрэлтийг өөрийн үзэсгэлэнгээрээ харууллаа гэх дүгнэлтийг хэлсэн зураачид ч байсан юм. Мэдээж уран зураг сонирхогчдын хөл хөдөлгөөнд Blue moon арт галерейг өчигдөр нилээд их байлаа.  
Зураач М.Болортуяатай үзэсгэлэнгийн үеэр товч ярилцснаа уншигчиддаа хүргье. 

-Өнөөдрийн таны үзэсгэлэгийн онцлог нь юу байсан бэ? 
-Хамгийн гол нь өөрийнхөө чадах хэмжээгээрээ хэн нэгнийг дууриаж, хэн нэгнийг  PR-даж үзэсгэлэнгээ гаргасангүй. Цэвэр реалист 34 бүтээлээ уран зураг сонирхогчдод хүргэлээ. 

-Таны бүтээлүүдийг харж байхад ихэнхдээ цонхны цаана өрнөх амьдрал, зурган доторх зураг зэрэг сэдвийг хөндсөн нь их сонирхолтой санагдлаа? 

-Мэдээж өөрийнхөө дурсамжуудыг, хэн нэгний дурсамжтай давхцаж эргээд дурсамж руугаа  хараасай гэсэн санааг илэрхийлсэн юм. Хэн нэгний мартагдсан үнэ цэнэтэй дурсамж эргээд харахад хамгийн сэтгэлд тод үлдсэн дурдатгал болдог юм шүү дээ. Тэр ч утгаараа миний бүтээл үзэгчидтэй харьцах торгон зурвас болно гэдэгт итгэлтэй байна. 

-Та уран зураг сонирхогчдыг өөрийнхөө үзэсгэлэнг үзээчээ гэж уриалвал юу гэж хэлэх вэ? 

-Энэ зүгээр л “өөр”. Ирээл үз. /Инээв/

www.Urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.