Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Төрийн соёрхолт Н.Жанцанноровын баяраараа авсан гайхалтай бэлэг…
Оддын амьдрал

Төрийн соёрхолт Н.Жанцанноровын баяраараа авсан гайхалтай бэлэг…

Урлаг Урлаг26/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download745922732015-03-26-10-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын энэ хорвоод мэндэлсэн өдөр өчигдөр буюу 3 дугаар сарын 25-ны өдөр тохиосон билээ. Тэрбээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг" /Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн байдаг аж.

    "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны аяыг зохиожээ. Тэгвэл эрхэм уран бүтээлчийн маань энэ хорвоод мэндэлсэн өдрөөр нь түүний хүү болоод гэр бүл, найз нөхөд, шавь нараас нь нэгэн  гайхалтай бэлгийг өгчээ. Тодруулбал эрхэм уран бүтээлчийн маань нэрээр нэрлэгдсэн www.jantsannorov.com албан ёсны вэб сайтыг "Жанцанноров" сангаас санаачлан "New Media Group" хийж гүйцэтгэн, түүний амьдрал уран бүтээлийн намтар, ярилцлага, илтгэл, нэвтрүүлгүүд, амжилт алдарын талаархи олон сайхан баримт материалуудыг оруулан бэлэг барьжээ.

     Ийнхүү аавынхаа нэрийг өндөрт өргөж тун ч их амжилттай яваа авъяаслаг залуу "Монголын урлагийн залуучуудын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа бөгөөд түүнийхээ хажуугаар "Гэр" группыг байгуулан амжилттай ажиллаж яваа юм. Тэрбээр аавынхаа энэхүү баярт өдрийг тохиолдуулан өөрийн цахим хуудсанд бичихдээ:  

     Ѳнѳѳдѳр Аавын минь хорвоод мэндэлсэн ѳдѳр…

     "Хүүхдүүд бид эцэг эхийнхээ ачийг хэрхэн, яаж хариулж чадах бол гэж үргэлж бодож явдаг ч хэзээ вэ гэдэг хариултыг нь тэр бүр олдоггүй байх. Харин миний хувьд ѳнѳѳдѳр Аавдаа нэгэн бэлэг барьж байгаа нь албан ёсны цахим хуудсыг нь нээж байгаа явдал юм. Үүнийг ачийг нь хариулж байна гэж ойлгож болохгүй байж болох ч Аавынхаа хийж, бүтээж, туурвиж буй уран бүтээл, үг, санамж бүрийг нь түгээх, олон нийтэд хүргэх нь миний үүрэг гэж бодож явдаг. Тандаа урт удаан насалж, эрүүл саруул байхын eрѳѳлийг дэвшүүльe. Энэхүү цахим хуудсыг бүтээхэд оролцсон бүх найзууд, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа" хэмээжээ.

   Та бүхэн эрхэм хөгжмийн зохиолчийн баярын бэлэг болох түүний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, соёл судлалын нийтлэлүүдийг олны хүртээл болгох зорилготой албан ёсны суваг болох www.jantsannorov.com вэб хуудсаар зочлоорой.


www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026
Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.