Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын мэдээ

Урлаг Урлаг27/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsag_agaariin5313681952015031403473407334402015-03-27-08-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

2015 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх болон төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын сав газраар өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн , Алтай, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 хэм, говь талын нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр, 30-31-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 29-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаанаас хүмүүсийн асуусан хачин асуултууд

31/07/2025

“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

31/07/2025

Хятад “DeepSeek”-ээс хямд өртөгтэй хиймэл оюуны шинэ загвар танилцууллаа

31/07/2025

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025

“In da House 3: in Korea” уран сайхны кино бүх цаг үеийн шилдэг борлуулалттай 10 киноны жагсаалтад багтлаа

31/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.