Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Г.Алтаншагай: Амьдралыг услах тусам дэлгэрдэг
Оддын амьдрал

Г.Алтаншагай: Амьдралыг услах тусам дэлгэрдэг

Урлаг Урлаг02/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   

   Монголын Залуучуудын Холбооноос долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дэх зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдаж,  “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” сэдвээр залуучуудтай нээлттэй ярилцлаа. 9-р ангид орох жилээ жүжигчин болно гэж бат шийдсэн тэрбээр дунд сургуульд байхдаа явдаггүй дугуйлан, хамрагддаггүй олон нийтийн ажил гэж байгаагүй гэсэн.

   Жүжигчин залуугийн бага нас Хэнтий аймагт өнгөрч, хөдөөний бор хүү жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгыг давахдаа ямар хөгтэй хөгжилтэй явдлуудтай тулгарч байснаа ч нуусангүй. ТВ5 телевизийн сэтгүүлч, хөтлөгч Н.Насанжаргалтай гэр бүл болж хоёр хүүгийн аав болсон тэрбээр “Миний анхны хайр бол миний хань. Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг” гэж ярьсан юм.

   Урлагт анх хөл тавьсан анд нөхөдтэйгээ нийлж амаргүй сонголт хийн хошин урлаг гэх их айлд өрх тусгаарлаж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан нь өнөөдөр амжилттай явааг бид бүхэн мэдэх билээ. СТА Г.Алтаншагай залуучууддаа хандан хэлэхдээ “Залуучуудаа мэргэжилдээ үнэнч байж зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй шүү” гэдгийг зөвлөсөн юм.

   Дашрамд дуулгахад тус театрын хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Хар сувдны нууц” уран сайхны кино ирэх 5 дугаар сарын 1-нд нээлтээ хийхээр зэхэж байгаа юм байна

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026
Оддын амьдрал Урлаг

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.