Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Э.Батхүү “анхны дэлгэцийн бүтээл” -ээ толилуулна
Оддын амьдрал

Жүжигчин Э.Батхүү “анхны дэлгэцийн бүтээл” -ээ толилуулна

Урлаг Урлаг25/05/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f88734137242015052507491121478442015-05-25-16-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Э.Батхүүг үзэгчид "Татаар ажиллагаа" киноны Колягийн дүрээр илүүтэй сайн таньдаг. 2002 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр их сургуулиа төгссөн. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн бүрийн мөрөөдөл болсон УДЭТ-ын шалгалтыг давж гарсан жүжигчдийн нэг. Жил хагасын хугацаанд цалингүй дагалдан жүжигчин хийж явсаар 10  жилийг ардаа үдсэн гэдэг. Харин өдгөө "Шинэ үе" продакшнд харьяалагдах болсон юм.

Драмын театрт байхдаа “Надаар тоглосон хайр”, залуучууддаа “Эхнэрээ зээлээч”, “Тамгагүй төр”, “Ээжээ”, "Бардам туулай" зэрэг бүтээлүүдэд тоглохоос гадна туслах найруулагчаар ажиллаж  байсан билээ. 

Харин “Би чамд хайртай 2”-т туслах дүр “Сүүлчийн хөхөөн дуу” дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн. Ийнхүү тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулан хүч үзэж, чансаагаа тодорхойлж яваа жүжигчин залуу маань өөрийн бие даан найруулсан "Эр хүн болгож өгөөч" киногоо удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа гэнэ.

Тэрбээр өөрийн гэсэн бүтээлээ хийхийг хүсч мөрөөдөж явсан гэдэг. Нэгэнтээ "Надад киноны, жүжгийн зохиол, баг гээд бүх зүйл байна. Даан ч нөгөө олон тоотой юман дээр л гацчихаад байгаа. Ямар ч ажил хийсэн ивээн тэтгэгчгүй л бол явахаа байсан цаг" гэж байсан удаатай. Тэгвэл түүний мөрөөдөл биелэлээ олсон бололтой.

Д.Ана

 

 

 

 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Комедиан М.Баяржаргал ахмад тамирчин Ц.Раднаад Хайнаньд хосоороо аялах эрх бэлэглэнэ гэв

28/08/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.