Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Д.Ганцэцэг “Эх орон минь байна уу” гэж сэрэх нь холгүй байна гэв
Оддын амьдрал

Жүжигчин Д.Ганцэцэг “Эх орон минь байна уу” гэж сэрэх нь холгүй байна гэв

Урлаг Урлаг04/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-06-04_1455482460833432015-06-04-14-57[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүний амьдралд жаргал, зовлон ээлжлэн оршдог. Жүжигчин Д.Ганцэцэгийг "Жинжиймаа" кинонд тоглосон цагаас олон нийт таних болсон. Торомгор алаг нүдтэй хөөрхөн бүсгүй уг бүтээлд тун чадварлаг тоглосноор олны хайр, хүндлэлийг хүлээсэн юм. 

Тэрбээр драмын театраараа овоглогдож явсан ч амьдралын бэрхшээлээс үүдэн тайзаа орхисон гэлцдэг. Харин өдгөө "Хувьсал" продакшнд ажиллаж, хоёр хүүгээ өсгөж яваа. Түүний ханийг нэг л өдөр бурхны оронд одсон. Залуу хүнд энэ үеийг туулах хэцүү түшиж тулах ханиа залуугаар нь алдана гэж хэн санах билээ. Залуугаараа хад сууж, ухаан нэмсэн жүжигчин бүсгүй "Амьд явж, агаар амьсгалахад учир их байдаг юм байна л даа. Ганган машин унаад, тансаг хауст тухлаад, брэндийн дээдийг өмсөөд явж байсан ч хаяглах эх оронгүй бол "Та" зүгээр л нэг "Гээгдмэл хүн" . Бид юмаа гээчихээд олохгүй бол тэр зүйл хаягдсан газраа бороонд цохиулж, шороонд дарагдаад хэн ч тоохгүй хаягдаж орхигддог. Тэрэнтэй л ижил . Эдэлж хэрэглэж дуусаад хорвоогийн мөнх бусыг үзэхэд алдхан биеэ оршоох атгахан газраа та харийн хүнээс гуйж авах болох вий. Үлдсэн үр хүүхэд тань үлдээсэн хөрөнгийг тань үрж дуусаад, үйлийн үрийг тань эдэлж байхдаа төрсөн нутагтаа харийн хүмүүст хавчигдан амьдрах тавилан нүүрлэх ёрын цагийг та юунд хамтдаа бэлдэнэ вэ. Саруул талдаа давхиад, уудам талдаа дуугаа хадааж, цээж дүүрэн чөлөөтэй амьсгалж, эх орондоо эзэн шиг нь эзэн нь байж сэрэх цаг нь болсон байна даа, Монголчууд минь. Үр хүүхдийн минь ирээдүйг харийнхны дунд хавчигдаж, Хөрс шороондоо дөнгөтэй мэт алхан боолчлох эрх – Засаг ноёдод байхгүй шүү… Өглөө бүр – Эх орон минь байна уу? гэж түгшүүрлэн сэрэх нь холгүй болж дээ. Дор бүрнээ гаслан бодож, Ганцаардан цухалдахаас өөр бид юу хийж байна аа. Зүгээр суусаар байгаад " хамсаатан " нь болж байна даа.. Санаж, сэрж тун ч их хичээж зүтгэх цаг ирж дээ, хүн бүрт.. Монголдоо Монгол хүн шиг амьдрах цаг ирнэ дээ.. Сайн цаг ирнэ гэж хүлээх бус сайн цагийг бид өөрсдөө зүтгэж олно доо…! "Гээгдмэл хүн " болохгүй юмсан" гэлээ. 

Ийнхүү түүний бичсэнээс нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ залуус минь. Ганцхан залуус ч гэлтгүй төрийн түшээд, эрх баригчид ч нэгийг бодоход илүүдэхгүй шүү.

Д.Ана

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026
Оддын амьдрал Урлаг

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.