Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Хакухо М.Даваажаргал Соёлын салбараас “Шилдэг аав”-аар тодорлоо
Одод

Хакухо М.Даваажаргал Соёлын салбараас “Шилдэг аав”-аар тодорлоо

Урлаг Урлаг22/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32_f3596c2a67b18c7596f29d02a8d14adb9bc8e4da6342257392015-06-22-14-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг мөртлөө уламжлал заншлаа хатуу баримталдаг, үндэсний өвөрмөц ёс жаягтай Япон улсд алдар нэрийг олж, амжилтын оргилд хүрэх зам тийм ч амар биш биз ээ. Японы соёл хөгжил нь хүн төрлөхтөний хараа булаасан сонирхолтой ертөнц. Японыг мэдэхийг хүссэн, мэддэг, сонирхдог манай дэлхийн хэнбугай ч  хүчирхэг монгол хүү Даваажаргалыг танина, бишрэнэ.

Энэ утгаараа Даваажаргал бол дэлхийн цуу алдартнуудын нэг мөнөөс мөн. Алдар нэр бол үүрч дааж чадвал үнэлж баршгүй эрдэнэ болохыг Даваажаргал үлгэрлэж байна. Тэр дөлгөөн даруухан, эелдэг зөөлөн ааштай, ухаалаг бөгөөд гэгээлэг залуу.

Эх орон, элгэн нутгаа гэсэн халуун сэтгэлтэй. Монгол уламжлал, зан үйлийг дээдлэн сахидаг, үндэсний соёлыг эрхэмд үздэг, ахас дээдсийг хүндэлдэг зэрэг ер бусын эерэг шидтэй.Түүнтэй уулзаж, хөөрөлдөх бүрт энд дурдсанаас илүү олон сайхан мэдрэмжийг олж хардаг. Хэнийг ч төвөгшөөж цаашаа гэхгүй, таних танихгүй болгонтой энгийн эгэлээр харьцаж, дээр доор гэж ялгахгүй дээдэлж ханддаг зантай. Үнэхээр агуу хүү.

Тэр Монголын нэрийн хуудас болж, улс хоорондын харилцааны туг нь болж явна. Тэр сумо бөхийн их аваргаас гадна аль хэдийнээ нийгмийн томоохон зүтгэлтэн болсон. Бахархаж байна. Тэр бас халамжит хань, гурван хүүхдийн хайртай аав.

Өнөөдөр аавуудын өдөр. Осака хотноо шилдэг аавуудад шагнал гардуулах улаан хивсний ёслол болов. Манай Хакухо Соёлын салбараас шилдэг ааваар тодорчээ. Сумо бол Японы уламжлал, үндэсний соёл юм. Баяр хүргэцгээе. Амжилт ялалт нь нөр их хөдөлмөр, асар их тэвчээр хатуужил, маш их хөлс хүчээр бий болох нь дамжиггүй. Сайн сайхныг ерөөе.

 

Эх сурвалж: Undesten.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.