Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Хөтлөгч Б.Тамирын гэргийн бие сайжирчээ
Одод

Хөтлөгч Б.Тамирын гэргийн бие сайжирчээ

Урлаг Урлаг16/07/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bi25446023712015071606365607989572015-07-16-14-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та эс андахгүй ээ. Түүнийг ирээдүйн Цоодол хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг. 

Гэвч хэдэн сарын түүний гэр бүл таагүй мэдээг сонссон юм.  Тодруулбал, нэвтрүүлэгч залуу гэргий М.Болормаатайгаа 2013 онд танилцаад  хуримаа хийжээ. Гэтэл хамтдаа амьдралаа эхлүүлээд  6 сарын дараагаар хайртай ханийх нь бие муудаж эхэлсэн байна.

Ингээд 2014 онд өвчний ерөнхий оношийг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь "Хайрын хүч" тоглолтыг зохион байгуулсан. 

Тэгвэл өнөөдөр  "Сайн байцгаана уу манайхаан? Хотол олноороо сайхан наадсан уу? Би удахгүй эмнэлэгээс гарнаа! Эмчилгээ сайн байгаа шүү" хэмээн баярт мэдээг дуулгалаа. 

Уншигчдынхаа өмнөөс хосууддаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

Д.Ана

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.