Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Улсын Арслан Э.Оюунболдын амжилтыг ИЗИС-иас дөрвөн өрөө байраар мялаалаа
Оддын амьдрал

Улсын Арслан Э.Оюунболдын амжилтыг ИЗИС-иас дөрвөн өрөө байраар мялаалаа

Урлаг Урлаг20/07/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uchka23671491682015072003512942185492015-07-20-15-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд түрүүлж наадамчин олноо баясгасан Энхтөгсийн Оюунболдын амжилтыг мялаах цуваа тасраагүй байна.

Тодруулбал, Их Засаг их сургуулиас түүнд 4 өрөө байр бэлэглэжээ. Энэ тухай тус сургуулийн захиралын хүү Н.Учрал "Хан хэнтий нутгаас минь төрийн наадмын түрүү тодрох цаг мөчийг авчрахсан гэсэн ирмүүн өөдрөг бодлыг сэтгэлдээ тээж явах мөчид 20 насандаа харцага цол хүртсэн Э.Оюунболд дүүтэйгээ золгосон. Их засаг ОУИС-ийн 20 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Э.Оюунболд үзүүрлэж Н.Бүрэнтөгс түрүүлэхэд Арслангаа бүх талаар нь дэмжихээр хатуу шийдсэн маань өнөөдрийн бахархлаар илэрч байна.

Хүн аливаад тууштай байх аваас хийхгүй, чадахгүй, хүрэхгүй оргил үгүйг тэр харууллаа. Их засаг ОУИС-ийг төгссөн түмэн төгсөгч, одоо сурч буй 7000 гаруй оюутан, 500 гаруй эрдэмтэн багш нарын маань ерөөл оршиж Хан хэнтийчүүдийн маань заяа түшиж Монгол түмний маань хайр хүндэтгэл бүрэлдэж Төрийн наадмаа өнгөллөө. Амжилтаар цалгисан арслангийнхаа урмыг шагнаж 4 өрөө байр бэлэглэж ерөөл өргөлөө. Монгол бөхийн босоо цагаан хийморь эрхэм дүүг минь мөнхөд ивээх болтугай" гэсэн юм.

Э.Оюунболд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат тиймдээ ч Хэнтий нутгийнхан шинэхэн Арслантай болсондоо баярлаж хөөрцөглөх нь арга үгүй биз ээ. 

 

 

 

 

 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.