Үг гэдэг хүнийг алж ч чаддаг, амилуулж ч чаддаг. Ийм ч учраас зарим киног бид гайхалтай жүжигчдээр нь эсвэл сэтгэл хөдөлгөм зохиолоор нь биш, харин тухайн кинонд гарсан ухаарлын үгсээр нь л санадаг билээ.
– Тэнэг гэдгээ хэлж нотолсноос дуугуй харуулсан нь дээр байдаг юм.
Green mile / Ногоон бүс
Хэрэв буруутан өөрийн нүгэлдээ үнэхээр гэмшиж, чин сэтгэлээсээ наминчлалыг эрэх юм бол хамгийн жаргалтай мөч рүүгээ ахин очиж, тэндээ үүрд үлдэх ч боломжтой болдог. Магадгүй тэр нь л диваажин байх.
Fight club / Зодооны клуб
Бид хэрэггүй зүйлээ авахын тулд дургүй ажлаа хийдэг
The tourist / Жуулчин
– Ямар ч хүнд 2 чанар байдаг, сайн бас муу. Хэрэв хайртай л юм бол аль алийг нь хүлээж авч сур.
The Chronicles of Riddick / Риддикийн товчоон
– Өнгөрсөн амьдралтайгаа тооцоогоо дуусгаагүй цагт ирээдүй гэж үгүй.
Pirates of the Caribbean / Карибийн тэнгисийн далайн дээрэмчид
– Чи нэг бол солиотой эсвэл суут ухаантан байх. – Наад 2 ойлголт чинь нэг зоосны 2 тал гэдгийг чи ойлгох хэрэгтэй.
Dark knight / Харанхуйн баатар
– Өөрийгөө захирч чадахгүй байж бусдыг захирна гэдэг хүн л солиотой байдаг юм.
Limitless / Хязгааргүй
– Суут ухаантнуудын гаргадаг алдааг битгий гарга. Чамаас ухаантай хүн үргэлж олдох болно.
In time / Цаг хугацаа
– Надад яаж ийм зүйл болсонд санаа зовох цаг алга. Болоод л өнгөрсөн, үүнийг мэдэхэд л хангалттай.
Law abiding citizen /Дуулгавартай иргэн
– Шийдвэр гаргаагүй хэрнээ үр дагаврыг нь амсах хэцүү
The Prestige / Илбэчин
– Хүнд хязгаар бий гэдэг үгсийг та өмнө нь сонсож байсан уу? Хэрэв тийм бол тэр чинь таныг төөрөгдүүлэх гэсэн оролдлого юм. Хүн бүхнийг хийж чадна!
Sleepy Hollow / Морь унасан толгойгүй хүн
– Чөтгөр олон дүрд хувилж чаддаг. Хамгийн аюултай нь ариун хүний дүр юм.
Загалмайлсан эцэг
– Эр хүн үр хүүхэддээ эцэг хүн шиг байж чадсан цагт л эр хүн болдог юм
Friends with Benefits / Ашигтай нөхөрлөл
Миний хувьд бүх зүйл энгийн: Турахыг хүсвэл хоолоо хас; мөнгө олмоор байвал босоод ажил хий; аз жаргалтай байхыг хүсвэл таалагддаг хүнээ олж аваад битгий явуул
Fight club / Зодооны клуб
– Юу хүсч байгаагаа мэдэхгүй байсаар байвал хүсэхгүй бүхнээ тэврээд үхдэг юм.
Hitch / Найрах ухаан
– Амьдралд амьсгалын чинь тооноос илүү хэлэх үггүй болоход хүргэсэн баярт мөчүүдийн тоо чухал байдаг юм.
Eat, pray, love / Ид, залбир, хайрла
– Бид өөрчлөлтөөс айдаг болохоор л өвдөлтийг тэвчдэг юм
American History X / Америкийн “Х” түүх
Үзэн ядалт гэдэг хүнд ачаа. Бүх насаараа өш хонзонгийн төлөө амьдраад ч хангалтгүй. Тиймээс өшөө хорсол гэдэг нь утгагүй хэрэг юм.