Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эрдэмтэд хүмүүс зүүдээрээ холбогдох боломжтойг баталжээ
Дуу хөгжим

Эрдэмтэд хүмүүс зүүдээрээ холбогдох боломжтойг баталжээ

Урлаг Урлаг14/08/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.png7116015422015-08-14-09-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зүүдээрээ холбогдоно гэдэг нь хүмүүс зүүдэлж байх үедээ бусадтай оюун санаагаараа холбогдон, мэдээлэл дамжуулах чадвар юм. Энэ ойлголт психоанализийг анх дэлгэрүүлэх үед гарч ирсэн. Жишээ нь Фрейд зүүдний телепать буюу хүний зүүдэнд бодлоороо нөлөөлж буйг олж илрүүлжээ. Карл Янг телепатид бүрэн итгэдэг байсан бөгөөд үүнтэй холбоотой онолын бүхэл бүтэн систем хөгжүүлж байсан байна.
"Шинжлэх ухаан биет бус үзэгдлүүдийг судалж эхэлбэл өнөөг хүртэлх хэдэн зуун жилийн туршид хүрснээс илүү амжилтанд хэдэн арван жилийн дотор л хүрэх боломжтой." – Никола Тесла
Зүүдний телепатьтай холбоотой олон тооны баримтууд байдаг хэдий ч саяхныг хүртэл шинжлэх ухааны баттай баримт байгаагүй юм.

Шинжлэх ухааны туршилт 

1960-аад оны дунд үеэр Нью Йоркын Брүүклиний Маймонидэсийн Эрүүл Мэндийн төвд Монтагю Улман хэд хэдэн туршилт хийсэн байна. Туршилтын хүрээнд хүмүүс хүссэн зүйлсээ зүүдэлж чадаж байгаа эсэхийг туршсан. Жишээ нь зураг, кино, урлагийн бүтээл гэх мэт зүүдлэхийг хүссэн зүйлсээ зүүдэлж байгаа эсэхийг нь шалгаж байлаа. Эдгээр туршилтны дараа Улман Криппнертэй хамтрах болсон. Криппнер нь зүүд, сэтгэл судлал, пара психилоги талаар мэргэшсэн эрдэмтэн байсан юм. Тэдний туршилти 10 гаруй жилийн туршид үргэлжилж гайхалтай амжилтанд хүрсэн. 

Туршилтанд "телепать илгээгч", "хүлээн авагч" гэсэн 2 хүн оролцдог байв. Тэд унтахаасаа өмнө лабораторид түр уулзана. Тэгээд тусдаа өрөөнд орж унтдаг. "Илгээгчийн" унтах өрөөнд зурагтай дугтуй байдаг бөгөөд тэрээр зургийг "хүлээн авагчид" бодлоороо илгээхийг оролдоно. Илгээгчийг REM буюу хамгийн идэвхтэй зүүдэлсний дараа сэрээж, зүүдийг нь тэмдэглэж авдаг байжээ. 

Маш чухал ололт
 degas"Сургуулийн бүжиг" хэмээх энэхүү зургийг ашигласан туршилтын үеэр маш чухал үйл явдал болсон байна. Криппнерийн хэлж буйгаар "хүлээн авагчийн" зүүдний тэмдэглэлд дараах зүйлсийг бичсэн байжээ. "Би тав, зургаан хүнтэй ангид байсан. Тэнд нэг жижигхэн охин надтай хамт бүжиглэхийг оролдож байлаа." Зүүдний телепать явагдсан гэдэг нь тодорхой байгаа бөгөөд хэрхэн явагдсан болохыг бид одоо болтол тайлбарлаж чадахгүй байна. 

Улман Криппнер хоёрын хийсэн өөр нэг чухал туршилт 1970 оны 3 сарын 15-нд болжээ. Энэ туршилтын үеэр Холи Модал Раундер рок тоглолтод ирсэн олон тооны хүмүүсийг "телепать илгээгч" болгон сонгож авсан. Жин Миллэй хэмээх хүнээр илгээх мессэжийг бэлтгүүлсэн. Тэрээр Лидд Лайгт Компанитай хамтран тайзны том дэлгэц дээр бүргэд шувуу болон Галт шувууны талаар баримтат кино үзүүлсэн. Кино үзүүлэхийн зэрэгцээ Холи Модал Раундер хамтлагийн "Хэрэв чи шувуу болохыг хүсвэл" гэсэн дууг явуулсан байна. 

Сайн дурын 5 "хүлээн авагч" байсан бөгөөд "илгээгчдээс" 100 милийн радиуст байрлаж байв. Илгээлт хийгдэх үед шөнө дунд болж байсан бөгөөд бүгд тоглолтын байршлын талаар мэдэж байсан ба өөрт төрж буй төсөөллүүдийг тэмдэглэж авах даалгавар авсан байлаа. 

Хэлэн Андрью хэмээх "хүлээн авагч" "галт шувуутай төстэй домгийн амьтан" харснаа ярьсан байна. Энэ туршилтанд орсон бусад хүмүүст "могой, усан үзэм, галын дөл" зэрэг зүйлс төсөөлөгдсөн байна. Ричи Хэвэн хэмээх Америкийн нэлээн алдартай дуучин шөнө дунд нүдээ аниад "усанд сэлж буй олон далайн хав" харснаа ярьсан. Хэлэн Андрью, Ричи Хэвэн хоёрын ярьсан зүйл үзүүлсэн кинотой шууд давхцаж байсан байна. 

Тайлбар

Квантын физикийн үүднээс ертөнц дээр байгаа бүх зүйлс өөр хоорондоо холбогдсон байдаг. Жишээ нь нэг зэрэг бүтээсэн хоёр электрон байсан байг. Аль нэгийг нь ертөнцийн нөгөө хязгаар луу илгээсэн нь нөгөө нэг электрон нь орон зайнаас үл хамааран ямар нэг өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж байдаг байна.

Эх үүсвэр:
http://psycnet.apa.org/psycinfo/1986-13291-001
http://archpsyc.jamanetwork.com/article.aspx?articleid=489052
http://stanleykrippner.weebly.com/a-pilot-study-in-dream-telepathy-with-the-grateful-dead.html
http://www.neuroquantology.com/index.php/journal/article/view/385
http://connection.ebscohost.com/c/articles/59574068/dreams-telepathy-various-states-consciousness

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025
Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын “AKMU” хамтлаг Монголд 1000 чацарганын мод тарьжээ

20/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.