"Ийм нэгэн дурлал" киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр “Ийм нэгэн дурлал”-аас гадна “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “ “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар”, "Миний хайр", "Хурим сюрприз", зэрэг дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн.
"Playboy Mongolia" сэтгүүлээс зохион явуулсан "Хамгийн халуухан 10 эмэгтэй"-г шалгаруулах интернет санал асуулгад тэрбээр тэргүүлж олны хайрыг булаасан. Гурван охиноо өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ уран бүтээлээ орхигдуулахгүй авч явдаг гэж түүнийг ойр дотныхон нь өндрөөр үнэлдэг юм билээ.
Тэгвэл түүнд нэгэн фэнээс нь "Хүмүүс намайг таньтай төстэй гээд байдаг юм. Би тэрэнд нь их баярлана аа таныг их дэмждэг шүү" хэмээн сэтгэлийн үгээ илгээсэн байна. Харин жүжигчин бүсгүй " Баярлалаа. Гэхдээ чи энэ хорвоо дээр цорын ганц шүү" хэмээжээ. Сошаль ертөнцөөр нээлттэй ярилцсан тэдний ярианд найзууд нь "үнэхээр их төстэй юм аа" гэж оролцов. Ингээд жүжигчин Б.Баярмаатай усны дусал мэт адилхан фэнийх нь гэрэл зургийг хүргэж байна.
О.Ариун