Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Самар зардаг бяцхан охин сургуулийн сурагч боллоо
Сонгодог уран зохиол

Самар зардаг бяцхан охин сургуулийн сурагч боллоо

Урлаг Урлаг08/09/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11802105_1628295347408870_697283837_n-338x6009319302512015-09-08-13-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд бид нэгнээ гэсэн сэтгэлтэй, бусдыг энэрч хайрлан, тусалж дэмжиж чаддаг өгөөмөр сэтгэлтэй ард түмэн юм. Бусдыг хүнд хэцүү, мөн боломж бололцоогүй болсон үед сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалж дэмжин нэгэндээ итгэл, урам зориг хайрласаар байгаа билээ.

Үүний нэг тод жишээ нь бидний өмнөх нийтлэлүүдээр уншигч танд хүргэж байсан, өдөржин самар заран сууж гэрээ тэжээдэг бяцхан охин Зулаа юм.

11752453_1674764096070923_8340132226579890606_n-600x448Зулаа: Сургуульд сурмаар л байна… http://www.ugluu.mn/150740.html

Хүн  хүндээ  дэм болцгоое http://www.ugluu.mn/151843.html /Өмнөх нийтлэлийн дэлгэрэнгүйг дээрх холбоосоор орж үзнэ үү/

Сурах чин хүсэлтэй, эрдэм мэдлэг, боловсролтой болохыг мөрөөдлөө болгон тэмүүлж байсан охин маань сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар сургуульд орлоо.

11802105_1628295347408870_697283837_nЗулаа охин  өчигдрөөс эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 4-р сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд сургууль, хичээл нь их сонирхолтой байгаа гэсэн. Энэ дашрамд Зулаа охиныг сургуульдаа авсан 4-р сургуулийн хамт олон болон Ш.Батцэнгэл захиралд талархлаа илэрхийлье.

Мөн В.Лхагвасүрэн эгчдээ баярлахгүй байхын аргагүй юм. Өнөөдрийг хүртэл Зулаа охины төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж маш их сэтгэл гаргаж байгаа ба цаашдаа ч туслахаар сэтгэл шулуудан зүтгэж байгаа юм.

Тэрбээр охиныг гэртээ байлгаж, сургуульд нь хүргэж өгөн, авч байгаа сайхан сэтгэлт нэгэн юм.

“Хоёр ч сургуульд хандаад сургуульд оруулж чадах нь уу гэж байтал 4-р сургуулийн захирал Ш.Батцэнгэл багш бид хоёрыг ихэд найрсагаар хүлээн авсанд маш их баярласан. Бас энэ бяцхан охины тухай анх мэдээ нийтлэл бичсэн Өглөө.мн сайтын хамт олонд бас маш их баярласнаа хэлье…

Өнөөдөр хичээл тарах үед ангийнх нь хаалганы цонхоор харахад ширээндээ багадсан уу гэлтэй зогсоод их л мэрийсэн юм бичиж зогсож харагдсан. Удахгүй 10-аас дээш тоолж сурна. А үсгээ заалгаж бичиж ч сурна даа, манай охин. Сургуулийн цайны газар ороод хоолны меню, үдийн цайны тухай сонирхож амталгаа хийлээ. Алтан медальт хоол нь хор шаргүй амттай байсан шүү” хэмээн В.Лхагвабүрэн эгч өөрийн цахим хуудаснаа бичжээ.

11992238_1628347490736989_937095825_nБидний ирээдүй болсон нэгэн бяцхан охин өөрийн мөрөөдлөө биелүүлэн мэдлэг боловсролын үүр болсон эрдмийн их өргөөндөө үеийн хүүхдүүдтэйгээ тохой нийлүүлэн суралцаж эхэллээ. Хэдийгээр түүний хүсэл биелж сургуульд орсон ч бид ингээд л орхиж болохгүй мэт санагдана.

11998100_1628326057405799_1447044212_nОхин маань аав, ээж, дүүтэйгээ амьдардаг ба хөдөөнөөс шилжиж ирээд удаагүй болохоор тогтсон гэр оронгүй байгаа юм. Удахгүй одоо байрлаж байгаа байрнаасаа ч гарахаар болоод байгаа гэсэн сэтгэл өвтгөм мэдээ байна.

Монголчууд бид “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж ярьдаг даа.

Монголынхоо нэгэн өрх гэрийг ядаж орох оронтой болгож, эцэг эхийг нь ажилтай болгочихвол бидний хэрэг бүтэх билээ.

Эрхэм уншигч та бүхэн маань сайхан сэтгэл гарган Зулаа охины ар гэрийнхэнд сэтгэлээсээ туслана гэдэгт найдаж байна.

Хэрвээ та Зулаа охинд болон түүний гэр бүлд туслах аянд оролцохыг хүсвэл, түүнд анх тусламжийн гараа сунган, сургуульд оруулж өгсөн В.Лхагвасүрэн эгчтэй 9907-6569 дугаарын утсаар холбогдож мэдээлэл аваарай.

Таны сайхан сэтгэлийн тусламж хэн нэгэнд итгэл, урам зориг, сайн сайхныг бэлэглэж танд ч мөн аз жаргалыг хайрлаж байдаг юм шүү.

11923022_1628316250740113_869316309_n11998746_1628277567410648_359023829_n11992238_1628347480736990_558042560_n11992229_1628277180744020_587150918_n11997027_1628276640744074_1414183240_n

Б.Нараа

www.ugluu.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.