Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Баян Баясаа “эгчийн минь өвчинг Хайр л зөөллөдөг байсан”
Оддын амьдрал

Жүжигчин Баян Баясаа “эгчийн минь өвчинг Хайр л зөөллөдөг байсан”

Урлаг Урлаг15/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0950e45ecb5be7f31f1a9b1e16d6efaa7332308342015-10-15-15-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монголын хамгийн баян жүжигчин гэгдэх болсон Ж.Баясгаланг танихгүй хүн үгүй. Түүнийг баян хэмээн дуудах болсон нь урлагийн найзуудаа ивээн тэтгэдэг учраас л ийн "баян Баясаа" гэдэг болсон гэх.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Бид эцэг эхээс тавуулаа 2 хүү 3 охин яг л гарын 5 хуруу шиг. Ах нь хамгаалж эгч нь халамжилж аав, ээждээ эрхэлж элэг бүтэн тоглож өссөн. Би айлын 4 дэх хүүхэд буюу отгон хүү. Үргэлж л ам бүл олноороо бахархаж 1 алим олдсон ч хувааж идэж миний юм гэдэг ойлголтгүй бидний гэдэг л ойлголттой байлаа.

Ялангуа миний дээд талын эгч маань ахтай, эгчтэй, эрэгтэй, эмэгтэй дүүтэй би энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж үргэлж ярьдагсан. 1985 онд эгч маань ангийнхантайгаа тоглож байгаад мөсөн дээр унаснаас хойш аюулт өвчин туссан. Аав, ээж ах дүү бүгд л тэр өвчний эсрэг тэмцсээр бид 24 жилийг өнгөрөөж энэрэлгүй орчлон биднээс эгчийг минь булаан авч одсон юм.

Энэ явдал манай гэр бүлд маш том цохилт болсон. Тэр тусмаа ахад маань хамгаас хүнд туссан. Би ахтай хүн бүрийг азтай гэж боддог. Ах хүн дүүгийнхээ төлөө амиа ч өгөхөд бэлэн байдаг. Тэр хүнд үед биднийг сэтгэлийг эгчийн минь өвчинг Хайр л зөөллөдөг байсан. Хүнд хэлж чадаагүйгээ хэлэх хүсэл үргэлж байдаг. Ах маань энэ хүслээ дуу болгон дүүдээ хэлэх гэж энэ дууг бүтээлгэсэн билээ. Гэхдээ энэ дуу бүх ах эгч нарын хайртай дүү нартаа зориулсан дуу гэж бид боддог. Дуучин Д.Найдандорж энэ дууг үнэхээр сайхан дуулсан. Тиймээ ХАЙРААР ЗӨӨЛӨРДӨГ ХОРВОО…" хэмээн өөрийн амьдралынхаа хэсэгхэн түүхийг хуваалцав.

Энэхүү эрхэм дуу дуучин Д.Найдандоржийн энэ сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд болох "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолтод дуулагдах гэнэ.

 

 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026
Оддын амьдрал Урлаг

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.