Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Жүжигчин О.Итгэл “хайрт”-ынхаа нандин зургийг дэлгэлээ
Одод

Жүжигчин О.Итгэл “хайрт”-ынхаа нандин зургийг дэлгэлээ

Урлаг Урлаг08/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-01-08_1621167751751922016-01-08-16-21[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хоймор өнжих нар” телевизийн олон ангит уран сайхны кино айл бүрийн хойморт гарч, үзэгчдийг нэг хэсэг дэлгэцийн өмнө “уясан” билээ. Тус киноны гол дүрийг бүтээсэн О.Итгэлийг энэ л уран бүтээлээрээ үзэгчдийн танил болсон.

"Багадаа их олон жүжиг, хошин шогийг “туулайчилж” үзсэн дээ. Тэгээд 2008 онд физик, математиткийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийг төгссөн. Ер нь манай сургуулийг төгссөн бүх хүүхдүүд эдийн засагч, нягтлан гэх мэт тооны чиглэлийн хүмүүс болдог. Би бараг ганц жүжигчин нь байж магадгүй. Тухайн үед ЭЕШ-ынхаа оноог ээж ааваасаа нуун байж, СУИС-д шалгалт өгч, тэнцсэнийхээ дараа гэрийнхэндээ хэлж байсан. Эцэг, эх маань их эсэргүүцсэн. “Удмынхан чинь насаараа нягтлан хийсэн хүмүүс байхад чи жүжигчин болох гэлээ” гэж их загнуулсан. Бүр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд оруулна гээд бөөн юм болж байлаа. Би зөрүүдэлж, уйлаад л…

Тэгээд СУИС-т орсон ч хажуугаар нь “Мандах бүртгэл” дээд сургуульд зэрэг сурч байлаа. За тэгээд хоёр сургуульд зэрэг сурна гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйл байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэр тусмаа СУИС, “Мандах бүртгэл” хоёрт зэрэг сурна гэж хэзээ ч байхгүй юм билээ. Тэгээд хоёр туулай хөөгөөд хоосон үлдэхийн даваан дээр “ОХУ-д жүжигчнээр сургана” гэдгийг сонссон. Бас л нууцаар шууд очиж шалгалт өгөөд эхний хоёр шалгалтад тэнцчихсэн. Үлдсэн гурван шалгалтыг нь Орост очиж өгөх байсан. Хэдийгээр яг сургуульдаа орох эсэх нь шийдэгдээгүй байхад гэртээ “За би Орос явж сурлаа. Тэнд сурахаар болсон” гээд л орж байлаа. Тэр шалгалтуудад тэнцээд улсынхаа захиалгаар дөрвөн жил суралцах аз тохиосон доо.

Гэхдээ би өөрийгөө ОХУ-д сурч ирчихээд жүжигчин болчихлоо гэж ярьж явах ёсгүй гэж боддог. Би одоо жүжигчин гэдэг үгний ердөө Ж үсэгний тал дээр л явж байна шүү дээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

 

Түүний хайрыг мэргэжил нэгт Т.Энэрэл татсан бөгөөд хосууд анхны үрээ өлийдөн авсан талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Тэгвэл энэ удаа жүжигчин залуу хайртынхаа нандин зургийг олонд дэлгэлээ. Хөл хүнд байх үед бусдаас нууж төрснийхөө дараа гэрэл зургаа цахим найзууддаа сонирхуулдаг "мода" урлагийнханы дунд ихэээхэн дэлгэрээд буй. Залуу хосууд ч үүнийг дагаж байгаа бололтой.

Хосууддаа уншигчдынхаа өмнөөс сайхан бүхнийг хүсье.

Д.Ана

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.