Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Бүтээсэн дүр бүхэн нь өндрөөр үнэлэгддэг жүжигчин Ц.Эрдэнэцэцэг
Оддын амьдрал

Бүтээсэн дүр бүхэн нь өндрөөр үнэлэгддэг жүжигчин Ц.Эрдэнэцэцэг

Урлаг Урлаг11/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
982c94afdc8b62014d6645259ffd01dc8764755942016-01-11-17-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин, найруулагч Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд туслах дүрээр олны танил болсон залуу жүжигчин Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээг та андахгүй биз ээ.

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийг дүүргэсэн бөгөөд ээжийнхээ зөвлөсний дагуу жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр Ардын жүжигчин Цэрэндагва багшийн удирдлага дор суралцан төгссөн. Их сургуулиа төгссөн даруйдаа анх удаагаа дэлгэцийн бүтээлд туслахаар ажиллаж "Дэлхийд дурласан сар" кинонд туслах найруулагчаар ажилласан авьяаслаг нэгэн. Энэ л киноноос ерөнхий мэдлэгээ практик болгон ажлын талбар дээр гараад кино хэрхэн бүтдэг, яаж хийдэг гэдэг их зүйлийг сурсан гэнэ лээ.

 

 

Туслах дүр бол гол дүрээ тодотгож тухайн бүтээлийн шигтгээ болж өгдөг гэдэгтэй найруулагчид болоод уран бүтээлчид санаа нийлдэг. Тэгвэл багаас нь эхлэн кино урлагт өөртөө туршлага хуримтлуулж жүжигчин мэргэжлийнхээ амтыг шимтэн, хөдөлмөрлөж яваа түүний анхны гол дүр нь "Хөгжилтэй гэр бүл" ОАУСК-ны Сувдгэрэлд охины дүр байв.

Тэрбээр өөрт оногдсон дүрийг маш сайн гаргахийг хүсдэг бөгөөд сайн жүжигчин болохын төлөө суралцаж яваа бүсгүй. Урлагийн хүн тайз, дэлгэцээр гарч байдаг болохоор гадаад төрхөндөө их анхаарах ёстой хэмээн үзэж тогтмол фитнессээр хичээллэдэг шаргуу гэж найз нөхөд нь үнэлдэг юм билээ.

Жүжигчин байх амаргүй мэргэжлийг сонгосон Ц.Эрдэнэцэцэг "Жүжигчин хүн өөрт оноогдсон дүрд хувирч түүний дагуу харагдах байдлыг бүрдүүлдэг. Хөөрхөн байхаасаа илүү чадвартай байх ёстой болов уу. Гадаад үзэмжийг яаж ч өөрчилж болно шүү дээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

 

 

Цахим хуудас хэрэглэдэг хүн болгон түүнийг Abaigal дэлгүүртэй хамтран ажилладаг гэдгийг нь мэднэ. Их ажлынхаа хажуугаар өөрийн бизнесээ эрхлэж яваа залуу жүжигчний гол дүрд нь тоглосон уран бүтээлүүд энэ онд ар араас нээлтээ хийх гэнэ шүү.

О.Ариун

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026
Оддын амьдрал Урлаг

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026

О.Шимүнэ олон улсын шилдэг бүжигчин шагнал хүртжээ

19/06/2026

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.