Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Жүжигчин А.Ганчимэгийн “халзан төрх”
Одод

Жүжигчин А.Ганчимэгийн “халзан төрх”

Урлаг Урлаг19/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e388a57e0c5dba3aa17e05b73f36a000544351592016-01-19-16-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МҮОНТВ-ийн бүтээсэн “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг урлагийнхны сүрддэг, өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаж оруутаа л шинэхэн жүжгүүдийн гол дүрд тоглож, акулуудыг ардаа орхиж чадсан сүрхий нэгэн гэдгээ харуулаад байсан. Гэвч тэрбээр драмын алтан тайзаа орхиж, "Хувьсал" хэмээх айлд орсон.

Багаасаа урлагт дуртай, Хүүхэлдэйн театрын жүжгийн дугуйланд суралцдаг, циркт уран нугараачийн дугуйланд хүртэл явж байсан. Энэ бүхэн нь түүнд нөлөөлсөн үү тэрбээр арван жилээ төгсөөд л СУИС-д шалгалт өгч, жүжигчний мэргэжлээр суралцаж мэргэжлийн жүжигчин болсон. Түүний анхны бүтээсэн дүр бол муурын дүр байжээ. Харин түүнийг олны танил болгосон бүтээл нь “Халуун сэтгэл” кино. Сангийн аж ахуйд болсон эмгэнэлт явдлаас сэдэвлэсэн кинонд нэгэн оюутны дүрд тоглосон нь түүнд амжилт авчирчээ. Үүнээс хойш "Амьдралын амт", "Помогите нам", "Хуваарьгүй нислэг", "Рашаантын 18" "Нэг хоёрын гурав аа", "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Наран мандах нутаг", "Зүрхээр наадагч" дэлгэцийн бүтээлд тогложээ. Мөн "Уучлал гуйхыг минь хүлээж байна уу", "Хүн хүндээ хайртай явъя", "Чамдаа", "Шинэ өглөө" зэрэг дууны клипэнд тоглосон билээ.

Уран бүтээлийн дараагийн нүүдэл нь "Атганд үлдсэн эрдэнэ". Тус өргөн дэлгэцийн бүтээлдээ зориулан халзан болжээ. Энэ тухайгаа "Жүжигчин Ганчимэг гэхээр л хамгийн түрүүнд уртаа үс санаанд ордог" хэмээн хэд хэдэн хүн хэлж байж билээ… Харин одоо цоо шинэ, нэг үгээр хэлбэл үсгүй Гануух мэндчилж байна… Жүжигчин хүн тоглож буй дүрдээ сэтгэл зүрхээр төдийгүй бие махбодиор уусан нэгдэж гэмээнэ сайн бүтээл төрнө гэдэгт би гарцаагүй итгэдэг…" хэмээв. Ийнхүү сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа малгайтай зургаа нийтэлж байсны учиг ийн тайлагдлаа.

О.Ариун

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BTS” хамтлагийн залгамж халаа болох шинэ хамтлаг гарна

17/07/2025

“Торгоны зам” авто ралли олон улсын уралдаан манай улсад зохион байгуулагдаж байна

17/07/2025

Улаан зураастай тренд буюу “S Line” цувралын талаарх есөн баримт

17/07/2025

“Inspiring Asia 2025” бичил кино наадамд бүтээл хүлээн авч эхэллээ

17/07/2025

“Сарлаг наадам” долдугаар сарын 21-нд болно

17/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.