Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Талархалын өдөр – Talarhliin udur – Lumino
Дуу хөгжим

Талархалын өдөр – Talarhliin udur – Lumino

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Intro: Yeah..! MCBEATZ…Lumino…Талархалын өдөр…Энэ бол remix!
Энэ бол түүх…Энэ бол ардчилалын түүх… Нэг ч үг алдалгүй сонс!..yeah! yeah!

Verse 1: Энэ түүхээс улбаалсан шинэ Монголын түүх (түүх)
Эрх чөлөөгөө олж авсан миний улсын түүх (түүх)
Залуу үеийн өмнөөс талархаж МС үглэн дуулна
Он цагийн шаргал түүхийг эргэн дурсаж санагдуулна
Орос ахын задран уналт манай улсад нөлөөлж
Лоозон барьж хэсэг нөхөд ард түмнээ төлөөлж
Нэг л ижил форм өмсөж, нэгэн хэвэнд үсээ засуулж
Нэг л янзаар авиа гаргаж байсан нийгэм нь гэнэт хувьсаж
Ардчилсан хувьсгал ялахад МС балчир байсан
Картын бараанд очёрлож хэцүү үеийг хамтдаа давсан
Амьтай бүхэн наймаа хийгээд Бээжин Москва Улаанбаатар
Дарга цэрэг багш цагдаа ганзагын наймаанд ашиг нь таавар
Байрны подвол тохиролцооны дэлгүүр нэрээр сэргэж
Тетрис тоглож кола уугаад орчин цагийг мэдэрч
Техно дуугаар бүгд өвчилж, бүжгийн хамтлаг тоймгүй үржиж
Миний үеийнхэн гэнэт гангарч, “nike, reebok, adidas” өмсөж
Нийслэлд анх кабель гарч хипхоп клип үзсэн
Реп гэж чухам юу байдгыг тэгэхэд сонсоод шүтсэн
Хорвоог өөрөөр таниулсан ардчилал чамд талархана
Тэртээд үлдсэн 20 жилийн өмнөх түүхийг уудлан бахархана

Hook: Ө өө өө өө өө өө…
Шинэ салхи түгэж боломж бүгдийг нээж (eey)
Ө өө өө өө өө өө…
Хонхны дуугаар сэрж санасанаа хийж бүтээж (eey)
Ө өө өө өө өө өө…
Эрх чөлөөг мэдрэн хүсэл зорилго тээж (eey)
Ө өө өө өө өө өө…
Тэртээх өдрийн гавъяаг дуулсан дууг энд түгээж..!

Verse 2: 90-ээд оны эхээр энэ хэмнэл зүрх хагачина
Хэмжээнд үнэн үгийг шигтгэнэ энэ бол зарчим
Энэ хэлэх эрх чөлөө 20 жилийн өмнө ирсэн
Туулж барсан замаа яг одоо би эргээд харж байна
МС Анхаа Бажи 3 шинэ цагийн бүтээл
Үгээ хэлэх эрх чөлөөгөө олсоноо мэдэрч нэгдээд л
Люмино хэмээх хамтлаг үүссэн 90-ээд оны сүүлээр
Залуучуудыг байлдан дагуулсан ахар түүхийн эхэнд
Шинэ салхи гарч ардад боломж байдгыг харуулсан
Тэмцэж амьдрах нийгэм гэдгийг цаг үргэлж сануулсан
Хэн өрсөж, хэн хийнэ тэр л бусдыг дагуулна
Үлдэх зүйлийг хийхийн бол цаг хугацаа чамд харуулна
Миний Монголын ард түмэн шилжилтийн үедээ хорин жил
Гэрэлт сайхан ирээдүй өөд хамтдаа мацан хүрэх гэж л
Байшин барилга нэмэгдсээр л амьдрал өрнөсөн хотод минь
Өөр шинэ салхи хуучин үзлийг үлээж үдсэн нь чин үнэн!
Hook:
Verse 3: Ах нарын минь авчирсан ардчилалыг би дуулж байна
20 жилийн өмнө ялсан өдрийг дурсаж байна
Бууж өгсөн нь сайн, буулгаж авсан нь бүр сайн
Хүсэл зориг нь тэсэрч хонхны дуу биднийг сэрээсийм
Энэ бүх л боломж ганцхан түүнийг дагаж ирсэн
Нүдийг минь нээсэн сэтгэлд зорилго тээлгэсэн
Хэний толгой сэтгэнэ тэр түрүүлж хүртэнэ
Шударга үнэнд орших нь уул нь энэ нийгмийн араншин
Хөх толбот Монгол түмнийг тэнгэрийн заяа түшинэ (eey)
Тэртээх 20 жилийн өмнөх өдрийг санан дурсана (eey)
Ардчилал таны гавъяаг энд магтахгүй байхын аргагүй (eey)
Ард түмэн чинь мэдэж байгаа эрх чөлөөг энд тамгалахуй
Hook:
Outro: Цаг үе нь ирсэн болоод л ардчилал чамайг авч ирсэн
Чиний ирсэн тэр өдрийг дурсан дуулж байна
Шинэ залуу үеийн төлөөлөл, жинхэнэ ардчилалын бүтээгдэхүүн бид Люмино

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.