Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Задгай хувцас, зузаандуу будагтнуудад жинхэнэ нөхөрлөл байдаггүйг “турсан” Цэцэг, Нара хоёр харууллаа
Одод

Задгай хувцас, зузаандуу будагтнуудад жинхэнэ нөхөрлөл байдаггүйг “турсан” Цэцэг, Нара хоёр харууллаа

Урлаг Урлаг24/02/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-02-24_1320033007814222016-02-24-13-20[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Фэйсбүүк хэрэглэгчдийн сонирхолыг татаж, нэр алдарт хүрэх хүсэлтэй, задгайдуу хувцас, зузаандуу будагтай хүүхнүүдийн дунд жинхэнэ нөхөрлөл гэж байдаггүй байж болохыг дуучин Нара, “турсан” Цэцэг хоёр харууллаа.

Тодруулбал Нара тоглоомоор ч юм уу “УИХ-д би нэр дэвшиж болох уу” гэх утгатай бөгөөд өөрийнхөө зовлонг тоочсон сэтгэгдэлийг хэдхэн хоногийн өмнө нүүр номондоо биччихсэн байлаа. Үүнийг нь олон нийт хүссэн хүсээгүй олоод уншчихжээ. Ингээд улс төр болон эх орныг хэрхэн удирдах тухай мэдлэггүй хэсэг бүлэг хүмүүс буюу нүүр ном хэрэглэгчдийн ихэнх нь түүнийг дэмжсэн өнгө аястай байсан байна. Харин Нара-д нэг л итгэл төрөөд ирсэн болтой, бүр бие дааж нэр дэвших тухай яриад эхлэв.

Ингэж хөөрөх болсон нь ганцхан түүний буруу ч бас биш. Хөөрөгдөж, хөөртөл нь бичиж, олон нийтэд хүргэсэн шар мэдээллийн хэрэгсэл болон дэмжиж алга ташсан хүмүүст их учир байна.

Ингээд гишүүн болох тухай яриад эхлэнгүүт, эсэргүүцэгчид олширчээ. Зарим нэг нь “Ийм УИХ-ын гишүүн байх уу хэмээн түүний хөхөө гаргасан зургаар эвлүүлэг хийж доромжилсон байгаа бол зарим нь хоёр гадаад хэлээр ярьдаг мундаг бүсгүй юм чинь их хурлын гишүүн болж болно гэсэн байх аж. Харин мэдлэггүй боловсролгүй, олигтой дуулсан дуугүй хэмээн түүнийг нугачин дарагч хэсэг хүмүүсийн нэг нь турсан Цэцэг ажээ.

Чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч буй учир хүний нэр төрд халдахгүйгээр ярьж чадаж байвал хэнийг ч хэн ч шүүмжилж болдогоороо онцлог. Тйимдээ ч Нараг Цэцэг шүүмжилж, Цэцэгийн шүүмжлэлийг Нара эсэргүүцэж, тэд сэтгэгдэлээр хэрэлдээд авсан байна. Гоо үзэсгэлэн, турах болоод нүүр будалтын аргаар бусдын сонирхолыг татаж, ганц бие ээжүүдийг байлдан дагуулдаг зэргээрээ ялгагдах юмгүй нэг ижил хэмжээнд амьдарч буй хоёр эмэгтэй хэрэлдэх нь хэнд ч сонин биш. Сонин болгох ганц л зүйл байна.

Тодруулбал хэдхэн сарын өмнө Цэцэг Урангоо найзынхаа уулзалтанд очихдоо Наратай таарсан бөгөөд түүнийг “эерэг энергитэй сурсан мэдсэн зүйл арвинтай мундаг эмэгтэй” хэмээн магтаад хамт авахуулсан зургаа фэйсбүүх найзууддаа харуулж байжээ.

Гэтэл Нараг УИХ-д нэр дэвших тухай яриад эхлэнгүүт “ Гуцдагийн Би хөтлөгч байхдаа Нара гэдэг дуучин ховор харж байлаа. Бодвол 5 дуутай биз” гэжээ. Мөн үүнээс гадна тэд сэтгэгдэлээр хэрэлдсэн байна.

Ямар ард түмэн болоод ямар нийгэм байна тийм л хүмүүс улстөрд байдаг гэдэг юм билээ. Тэднийг шүүмжлэхээсээ өмнө бид өөр өөрсдийгөө харах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл өнөө цагт туранхай галбиртай, нүүр будалтыг мэргэжлийн түвшинд хийдэг, урт сагсагар үстэй, хөх томтой голдуу бүсгүйчүүдийг эрчүүд таалж, эмэгтэйчүүд хүртэл шүтдэг болсон. Тэгээд л ард түмний олонход таалагддаг энэ мэт бүсгүйчүүл УИХ-д хүч үзэх хүсэлтэй болсон байлгүй дээ. Эмэгтэйчүүдэд хандах эрчүүдийн хандлага болоод агуулгаас илүү хэлбэрт татагддаг иргэдийн сэтгэхүйд Нара яг тохирч байгаа байж болох. Бүх нийтээрээ хэлбэрээс илүү агуулгад ач холбогдол өгдөг хэмжээний боловсролтой бөгөөд ухаантайхан байсан бол ийм бүсгүйчүүд Улс төр ярьж, тэднийг шүүмжилж, бас магтаж, Улстөрийг ойлгохгүй болтлоо манарч будилах шаардлаггүй байх байлаа.

Нийгэм нэгэнт ийм болсон өнөө цагт хэн улстөрийг сонирхох нь хамаа алга. Үр хүүхдүүд болоод эх орныхоо ирээдүйг бодож, сонгуульд оролцохын тулд иргэд зөв сонголт хийх хэмжээний боловсролтой л болчихмоор байгаа юм. Ямартай ч фэйсбүүк хэрэглэгчдийн сонирхолыг татаж, нэр алдарт хүрэх хүсэлтэй, турсан бие задгайдуу хувцас, зузаандуу будагтай хүүхнүүдийн дунд жинхэнэ нөхөрлөл гэж байдаггүй байж болохыг дуучин Нара, “турсан” Цэцэг хоёроос бүгдээрээ харлаа. Нэг өдөр биенээ шүтээд нөгөө өдөр нь үзэн ядаж байгаа энэ хоёрын сэтгэл хэзээ хаашаа эргэхийг ч бас таашгүй байх.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.