Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Цаг нь болоогүй учрал /Шүлэг/
Утга зохиол

Цаг нь болоогүй учрал /Шүлэг/

Урлаг Урлаг26/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12472813_1672074739738657_8478646258553721139_n3195727192016-02-26-10-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ганцхан чамд л зориулах шүлгэн цацал
Сэтгэлийг минь дулаацуулах юм аа
Гал халуун зүрхний ганцхан мөрөөдөл
Сэмхэн бодолд минь тунарах юм аа
Чамайгаа би санаж байна…,
Чиний оршин байх зүгт сэтгэлээ нисгэж
Чимээгүйхэн дэргэд чинь очих юм сан
Чамаар л хайрлуулах ганцхан хүсэл
Чамин оршихуйг минь мөнх чимх юм аа
Чамруугаа би тэмүүлж байна…,
Итгэл бэлэглэж, сэтгэл уяраасан
Инээд сөгнөж, жаргал амтлуулсан
Ирмэх харцанд чинь талимааран
Ичимхий зангаа чиний өмнө гээжээ
Ирмүүн бодолд өнжих баясал минь ээ.
Цагаар хэмжигдэх хүний орчлонд
Жилээр урсах хайрын мананд
Цаглашгүй их хүслийн минь оргил
Жим даган жамаар учирсан учрал
Булиглах зүрхэнд ганцаар тодорсон
Буйдхан амьдралд чамайг л би санана.
Болзоо тавин хүлээвч эзэнгүй учрал
Босго алхан гэртээ оровч хоосон өрөө
Бодолд дарагдан хэвтэвч ганцаардсан сэтгэл
Болоогүй учралын манан дунд
Дэндүү эрт чамтайгаа учирчихжээ…
                                                                       Шүлэгч Шувуухай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна

03/08/2026
Утга зохиол Урлаг

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026
Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.