Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Амар байна уу? – Amar baina uu? – Opozit
Дуу хөгжим

Амар байна уу? – Amar baina uu? – Opozit

Урлаг Урлаг18/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Би бол улаан залаатай монгол хүн
Миний ар нуруунд тэнгэрийн хөх толбо бий
Хээрээр гэр хэцээр дэр хийж
Хэнээс ч эмээлгүй дээд өнгөн бэлчээр дээр хөлөө жийж
Айл айлын босго алхаж
Архи сархад эргүүлсэн
Ааш сайтай зон олон минь
Зочломтгой ахан дүүс минь
Үндэсний зоог өнөөх бууз, ааруул, ээзгий, борц
Үлгэр ярьдаг эмээгийн сүүжин ээмэг 1000 сорьц
Хээгүй хүдэр хар эрчүүд
Хэт хутга цахиуртай
Дээлээ хийгээл дэргэж нанчилдаал нахиу хамартай
Амар байна уу мэнд амар алив дээшээ суу
Аятай өвөлжиж байна уу аагтай цайны дээжээс уу

Энэ бол миний төрсөн нутаг монголын сайхан орон
Эрчүүд нь бүгд барилддаг салтаанд чинь сармаа орооно
Эмс охид маань шүлсийг чинь гоожуулам хацар гоо
Ам цангав, айраг ууя үүнээс цааш газар үгүй (X3)

Монгол халх залуу ус ууна мэнд асууна
Дашмаг гаргаж дарс цуг мулталж ууна
Найр тааралдана, надаар ёстой дутна
Нармайгаа нээсэн ч найраа ганц дуусгана
Ташуураараа тархинд нь, тас дуусгана
Хот айлийг хонь малтай нь цугт нь буулгана
Хонгор сэнжүүхэй байвал мориндоо сундлана
Хойт уул даваад сонгинодож цовдлоно
Бэлчээр хэсүүчлэн осгон эргүүлнэ
Зэлүүхэн талын зүлгэн дээр нүцгэн хэвтүүлнэ
Цөг гэм, тэгвэл гэм хийсэн бишээ
Бэлэг танхай Монгол хүний тод жишээ

Энэ бол миний төрсөн нутаг монголын сайхан орон
Эрчүүд нь бүгд барилддаг салтаанд чинь сармаа орооно
Эмс охид маань шүлсийг чинь гоожуулам хацар гоо
Ам цангав, айраг ууя үүнээс цааш газар үгүй (X3)

Батболдын Одбаяр найранд гурван дуутай
Баргийн наадамд түрүүлэхгүй ч гурван даваатай
Эсгий гэрийн хойморт төрөөгүй ч би тэнд өссөн
Эргэлзэх зүйлгүйгээр би дээл өмсөнө
Улс амьтнийг уяртал исгэрнэ
Тэнгэр газар шороог доргитол хархирна
32 цагаан лонх энүүхэнд дутаахгүй
Гунан үхэр гуч байсан ч хэзээ ч гудайхгүй
Өвөлжөөнөөс үнэртэнэ малын хэвтэр аргамжаа
Халуун наранд өдөржингөө дээлтэй гадаа
Морь нь ам нь цангаад хэдэн хонио гаргаад
Чоноос үл айна босонгуут үүр цайна

Энэ бол миний төрсөн нутаг монголын сайхан орон
Эрчүүд нь бүгд барилддаг салтаанд чинь сармаа орооно
Эмс охид маань шүлсийг чинь гоожуулам хацар гоо
Ам цангав, айраг ууя үүнээс цааш газар үгүй (X3)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026
Дуу хөгжим Урлаг

IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов

17/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Honeymoon” хамтлаг Монголын анхны бүрэн AI клиптэй дууг хүргэжээ

17/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

17/09/2026

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026

“Stray Kids”-ийн Феликс төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлав

17/09/2026

“Panasonic” жүжигчин Ха Ёны оролцсон сурталчилгаагаа устгажээ

17/09/2026

Киану Ривз, Патрик Суэйзи нарын гол дүрд нь тоглосон “Point Break” киног телевизийн цуврал болгон бүтээнэ

17/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.