Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Зовох гэж л төрсөн мэт – Zovoh gej l tursun met – Opozit
Дуу хөгжим

Зовох гэж л төрсөн мэт – Zovoh gej l tursun met – Opozit

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зовох гэж л төрсөн жаргал амтлах гэж л өдий хүртэл өссөн
Зовлонг даахгүй бол чи новш нэрийг зүүгээд төгсөнө
Тэвчээр чинь чамайг хүн болгох үнэнч ташуур
Тэсвэргүй хүнд уйлаад урсгах нулимс гашуун
Хязгаарт нь хүртэл тэвчинэ үхэн үхтлээ
Хэний ч өмнө бууж өгөхгүйгээр ээлжит хөзрөө сөхнө
Ганцаараа л алхана амьдрал гэдэг гүүрний дээгүүр
Ганц л үнэн байна чиний төлөө хэн ч үхэхгүй
Итгэл алга чаддагаараа хар усыг балгана
Инээж байсан хүмүүс цаг нь тулахаар чихээ таглана
Хэн ч алга мөнгөтөй чадалтайг нь дагалдсаар
Үнэнг хэлсэн хүн нь худалч болж хараагдсаар
Үхсэн хүүрнээс биш амьд хүнээс айдаг хорвоог
Айдас зорилогодоо хүлэгдэн байж амиа хоргооно
Зовох л гэж төрсөн юм чинь одоо яаая гэхэв
Золигийн хорвоог харааж зүхлээ гээд юу олохов

Дх:Нэг л амьдрана гэвч зовох л гэж төрсөн мэт бүүдийнэ өдөр бүхэн
Зүгээр л явахыг хүснэ эцэсийг нь хүртэл…
Бусад шиг хямдхан амьдрахгүй бүгдийг нүцгэн гараараа бүтээнэ
Өөрийн сонголтыг минь надад үлдээ…
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан

Гуниг даасан харцанд уйтгар шаналал илүүтэйгээр хэдий
Жаахан ч гэлээ бусдын жаргал зовлонг мэдэхтэйгээ бүхнийг
Мэдэрч үзсэн ганц хүний биеэнд дэндүү ахдсан
Гав зүүсэн хоригдол мэт явсаар түүндээ дасна
нэгэн хэвийн цутгачихсан юм шиг давтамж ихтэй учрал
Амьнаас илүү хайртай байсан ч удахгүй хуучрана
Амь зуухаа л бод хайр байсан байгаагүй
Чи амьд хэвээр нүд чинь бус сэтгэл харанхуй
Хэн ч үгүй мэт санагдана нүдэнд зовлон харагдана
Толгойд үлдэх дурсамж тоосонд дарагдана
Худал хэлж амьдарсаар авсныхаа үүдэнд тулмагц
Нэгийг бодож хоёрыг тунгаана нүдийн нулимс бүрхэнэ
Мөнгөөр биш сэтгэлээр худлаар биш үнэнгээр
Явсан нь дийлдэг гэдгийг насны сүүлд үзнэ
Гэрэл гэгээ замд байна түүнийг би хайж байна
Бусдын тусаар биш өөрийн гараар амьдралаа бүтээнэ

Дх:Нэг л амьдрана гэвч зовох л гэж төрсөн мэт бүүдийнэ өдөр бүхэн
Зүгээр л явахыг хүснэ эцэсийг нь хүртэл…
Бусад шиг хямдхан амьдрахгүй бүгдийг нүцгэн гараараа бүтээнэ
Өөрийн сонголтыг минь надад үлдээ…
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан

Амьдрал арван естэй пацааныг ч бодолд оруулдаг
Ах дүү хамаатан саданг анд найзыг ч үүрд хагацуулдаг
Ардчилсан нэрийн доор аль нэг чадалтай эрийг хоол
Амраг минь чи ч үнэндээ айл эзгүйчилж тэр эрийн доор
Бүхнийг мэддэг ч бүгд маргаашийг хүлээнэ
Маргааш ирэх новшийн зүйлс шөнийн салхиар ирнэ
Шөнө ч тайван амрахгүй өдрийн бодолдоо хөрвөөнө
Хэзээ нь тэгээд амьдрах вэ яаасан хатуу хорвоов?
Тамын тогоо тарчилсан олон
Хэзээ ч тохиолдохгүй гэсэн болгон хаалга тогшино
хаашаа ч харсан нүүр буруулсан хүмүүс
харц халтирмаар царайлсан таны өмнөөс
найз чинь тамын элчтэй цуг инээж харагдана
Байз чи энэ амьдралыг хүсэж өөрөө найруулсан
Жаргалтай төгсгөл гэж байдаггүй бүгд л үхэж дуусдаг
Жаварт жаран жилийг өнгрөөхдөө хуруу даран жаргадаг

Дх:Нэг л амьдрана гэвч зовох л гэж төрсөн мэт бүүдийнэ өдөр бүхэн
Зүгээр л явахыг хүснэ эцэсийг нь хүртэл…
Бусад шиг хямдхан амьдрахгүй бүгдийг нүцгэн гараараа бүтээнэ
Өөрийн сонголтыг минь надад үлдээ…
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.