Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 7”наадам болно
Нийгэм

Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 7”наадам болно

Урлаг Урлаг17/03/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5729d57530a7a082f1e1658e3304904e6740011872016-03-17-10-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам тун удахгүй энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болох гэж байна.

Энэхүү наадам нь СУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн анхны захирал, Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсаны нэрэмжит бөгөөд энэ жил тус сургуулийн 20 жилийн ойтой давхацан олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвх оролцоог нэмэгдүүлж, оюутнууд бүтээлээрээ дамжуулан бие биеэсээ туршлага судлахад дэмжлэг болж, ажил олгогч, хөрөнгө оруулагчдад оюутнуудын бүтээлийг сурталчилж, ур чадварыг нь таниулдагаараа энэхүү наадам онцлогтой юм.

Наадмын номинаци энэ жилийн тухайд нилээд өөрчлөгдөж дараах чиглэлүүд оюутнууд бүтээлээрээ өрсөлдөх боломтой. Үүнд

  • Телевизийн шилдэг бүтээл
  • Радиогийн шилдэг бүтээл
  • Шилдэг богино хэмжээний кино
  • Шилдэг гэрэл зургийн мульти медиа бүтээл
  • Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл

“Анхныбүтээл-7” наадамд оролцох хүсэлтэй оюутнууд энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлwww.sbm.msuac.edu.mn вэб сайтаас мэдүүлгийн хуудас татан авч [email protected] цахим хаяг руу илгээх бөгөөд бүтээлийг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээж авах юм байна.

Нэгэн таатай мэдээ нь “Анхны бүтээл-7” наадмын шагналын сан урьд жилүүдийн наадмаас огцом өссөн гэнэ лээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

12/09/2026

“Нарны талст II” үзэсгэлэнг “HUE арт” галерейд дэлгэжээ

12/09/2026

“ANIMO Festival 2026” есдүгээр сарын 12, 13-нд болно

12/09/2026

Брендан Фрейзер “The Mummy 4” киноны зураг авалтдаа орлоо

11/09/2026

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.