Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Надад үлдсэн найз” мюзикл үзэгчдийг огшоож чадлаа
Нийгэм

“Надад үлдсэн найз” мюзикл үзэгчдийг огшоож чадлаа

Урлаг Урлаг19/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
145759184156e11621bf7712716657722016-03-19-16-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Одоогоос долоон жилийн өмнө "Хөгжим бүжгийн коллеж"-ийг дуулаачийн мэргэжлээр дүүргэсэн дөрвөн залуу нэгдэн Монголд төдийлөн хөгжөөгүй поп опера урсгалаар уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм. Тэгвэл өдгөө тэд хэдийн Монгол түмнээ хүндлэгдэж Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж явна. 

  “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг  уран бүтээлүүдийг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тэд "Надад үлдсэн найз" мюзиклээ маш амжилттай тавьж байсан бол өчигдөр буюу эр цэргийн баярын өдрөөр гэгээн муза наадмын хүрээнд үзэгчдийн хүсэлтээр тус мюзиклээ  дахин тоглосон юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйд эрэлт ихтэй байсан нь сонгодог урлаг сонирхдог хүмүүст хүлээлт үүсгэсэн тоглолт байсныг харуулж байлаа.

   Амьдралд хөлөө олох гэж тэмцэж яваа залуусын амьдралыг сайн хүний баг зүүсэн хорон санаатнууд яаж сүйтгэж байгааг харуулсан эл бүтээл нь хүн хүнээ хайрлах, өрөвдөх, хүндэтгэх, хүний мөс чанар гэж чухам ямархан дээсэн дөрөөн дээр тогтож байдгийг тод, томруунаар харуулсан учир үзэгчдийг ихэд догдлуулж байсан юм. Ийнхүү тэдний тоглолт эхлэхээс дуусах хүртэл танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дунд болж өнгөрсөн юм. Сонгодог урлагийн бахдам сайхныг харуулж яваа "Увертюра" хамтлагийн залуустаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. 

www.Urlag.mn 

 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026

“How to Lose a Guy in 10 Days” киноны үргэлжлэл хийгдэнэ

26/08/2026

Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ

26/08/2026

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.