Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Сургуульд заадаггүй, амьдралд хэрэгтэй санхүүгийн 6 хичээл
Дуу хөгжим

Сургуульд заадаггүй, амьдралд хэрэгтэй санхүүгийн 6 хичээл

Урлаг Урлаг22/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
002dc9932f3fb24original8847227412016-03-22-09-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их сургууль, дунд сургуульд яагаад мөнгө зөв зарцуулах тухай хичээл ордоггүй юм бол оо? Хэрвээ "Хувийн санхүү” гэсэн заавал авах ёстой хичээл байдаг байсан бол хүмүүс мөнгөө яаж зөв зарцуулах тухай мэдлэгтэй болох байлаа.

Олон хүмүүс залуу байхдаа хувийн санхүүгээ хэрхэн удирдах, хянах талаар суралцаагүй дээ харамсдаг.Их сургуульд зааж болох байсан ч заагаагүй 6 хичээлийг эндээс суралцаарай!
Хувийн төсвөө хөтөлж сурах.

Сурагчид дөнгөж оюутан болмогцоо л хувийн төсөв хөтөлж сурах хэрэгтэй.Орлого зарлагаа ингэж хянаж сурснаар залуучууд мөнгөндөө илүү хариуцлагатай ханддаг болж төлөвшинө.Ажилгүй, орлогогүй ч байсан хамаагүй орж гарч байгаа бүх мөнгөө бүртгэж сурснаар мөнгөтэй харьцаж сурдаг.

Банк санхүүгийн байгууллагатай харьцаж, үйлчлүүлж сурах.

Банк бол хүн бүрийн амьдралынхаа турш холбогддог байгууллага.Тиймээс банктай харилцаж зээл авах, зээлээ эргэн төлөх тал дээр хангалттай мэдлэгтэй болбол ирээдүйдээ хариуцлагатай шийдвэр гаргах болно.

Тэтгэврийн данстай болж хуримтлал үүсгэж сурах.

Ирээдүйдээ үргэлж анхаарч бэлтгэлтэй байх нь насанд хүрэгчдийн хувьд маш чухал.Хуримтлал үүсгэж тэтгэвэрт гарахдаа санхүүгийн бие даасан байдалтай байхын тулд аль болох эртнээс энэ тухай анхаарч мөнгөө хадгалж сурах хэрэгтэй.

Татварын тухай мэдлэгтэй болох.

Сургуулиа төгсөөд анх ажилд орон эхний цалингаа авахад хүмүүс хэдэн хувь нь татварт төлөгдөж байгааг мэдэхгүйгээс болж төсвөө буруу тооцоолж гайхшралд ордог.Оюутан бүрт эртнээс татварын талаар мэдлэг олговол тэд хувийн санхүүгээ илүү үр дүнтэй авч явах болно.

Хэрхэн өөрийгөө илэрхийлж ажлын ярилцлагад амжилттай орох талаар сурах.

Залуу боловсон хүчин үнэндээ яаж ажил хайх, хэрхэн CV гээ бэлдэх, ярилцлагад орохдоо яавал өөрийнхөө давуу талыг ойлгуулах, хэрхэн цалин хөлсөө тохирч гэрээгээ зөв хийх талаар асар бага мэдлэгтэй байдаг учир хүсээгүй ажилдаа бага цалинтайгаар ордог.Эдгээрийн талаар тэдэнд үнэн зөв, бодит мэдээлэл олгосноор сурсан боловсролоо зөвөөр ашиглах багаж өгсөнтэй адил.

Санхүүгээ зөв тооцоолбол зорилгодоо бодитоор хүрнэ

Амьдралдаа тавих зорилгууд чинь ямар нэгэн байдлаар санхүүтэй холбоотой л байх болно.Ирээдүйн санхүүгээ тооцоололгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр үнэтэй байр, машин худалдаж авах зорилго тавих нь ирээдүйд хүнийг өрөнд унагаах том хөшүүрэг болдог.Тиймээс өөрийн санхүү нөхцөл байдалтай уялдуулан зорилгоо зөвөөр тодорхойлж сурах нь хүн бүхэнд хэрэгтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026
Дуу хөгжим Урлаг

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хүүхэлдэйн болон анимэ киноны шилмэл хөгжмүүд Улсын филармонийн тайзнаа эгшиглэнэ

28/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.