Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Нисдэг Голланд” 68 насандаа таалал төгсчээ
Уртын дуу

“Нисдэг Голланд” 68 насандаа таалал төгсчээ

Урлаг Урлаг25/03/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
55e121d9-3634-45c9-8a79-ebdb1b478da82949293812016-03-25-11-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд өчигдөр гашуудлын өдөр байлаа. Голландын домогт хөлбөмбөгч Йохан Кройфф 68 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр сүүлийн хэдэн жилийн турш уушигны хорт хавдартай тэмцэж, хэдхэн хоногийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа “Би хорт хавтрыг 2:0-ээр хожиж явна. Гэхдээ тэмцэл дуусаагүй” гэж ярьж байсан юм.

Йохан Кройфф олон жилийн турш тамхи татсан архаг тамхичин байсан нь түүнийг уушигны хорт хавдар тусгахад хүргэснийг  хүүхэд залуус анхаарна биз ээ.

Йохан Кройфф 1947 оны дөрөвдүгээр сарбн 25-нд мэндэлсэн. Тэрбээр эцгийнхээ овгийг, эхийнхээ аавын нэрийг авч Йохан Кройфф хэмээн нарт хорвоод дуудагдах болсон байна. Түүний эцэг эх нь Йорданаас гаралтай гэдэг. 

“Аякс”-ын хүүхдийн академид хөлбөмбөгчийн гараанаас гарч 1964 оноос нэгдүгээр багт дуудагдан тоглож, “Аякс”-ынхаа хамт найман удаа Голландын аварга болсноос гадна эдүгээгийн Аваргуудын лиг буюу тухайн үеийн Аварга багуудын цомыг гурван удаа гардсан гайхамшигтай тоглогч юм. 

1973 онд Каталоны “Барселона”-д очиж, таван улирал тоглохдоо Испанийн аварга болсон байдаг. Үүнийхээ дараагаар Америкийн багт хэсэг тоглож байгаад хөлбөмбөгчийн замналынхаа төгсгөлд унаган баг “Аякс”-таа ирж тоглоод, “зодог тайлжээ”.

Йохан Кройфф дасгалжуулагчийн ажилд удалгүй шамдан орж, эхлээд унаган баг “Аякс”-аа удирдсан юм. Харин хоёр дахь удирдсан баг түүний хөлбөмбөгчийн замнал дах мөн л хоёр дахь баг “Барселона” байсан. “Барселона”-тай 1988-1996 оны хооронд дөрвөн удаа Испанийн аварга болж, Аварга багуудын цом болон Цомтой багуудын цомын тэмцээнд багаа түрүүлгэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр хөлбөмбөгчийн хувиар болон дасгалжуулагчийн хувиар Аварга багуудын цомын аваргын алдрыг хүртсэн цөөхөн хүмүүсийн нэг.  Йохан Кройфф дасгалжуулагчийн хувьд “тотальный” хөлбөмбөг буюу богино дамжуулалтад багийнхан бүгдээрээ шахуу оролцож, бөмбөгийг давамгай эзэмшиж, өрсөлдөгчдөө бөмбөг өгөхгүй байх тактикийг хэрэгжүүлэгч байв. Багийн тоглогч бүр довтолгоо хамгаалалтад маш идэвхтэй оролцож, нэг нэгнээ нөхдөг энэ арга барилыг тэр “Барселона”-гийн үндсэн арга барил болгосон хүн юм.

“Энэ бол их амар арга барил. Яах гэж бөмбөгийг 50 метрийн хол руу дамжуулах юм бэ? Ийм холын дамжуулалт таслагдах магадлал ихтэй. Гэтэл тэгж хол өгөлгүйгээр ойрхон тоглогчдоо дамжуулаад явчихаж болно. Ер нь багийнхаа тоглогчид л бөмбөгөө байнга алдалгүй дамжуулах нь өрсөлдөгчдөө дамжуулснаас дээр гэдэг нь эргэлзээгүй. Хамгийн шилдэг санаа хамгийн амархан эд байдаг гэдэг. Танай хаалганд гоол оруулаасай гэж та хүсэх үү? Бөмбөгөө өрсөлдөгчдөө өгөхгүй бол тэд яаж гоол оруулах билээ? Би гудамжинд хөлбөмбөг тоглож буй хүүхүүдийг харах дуртай. Тэнд жинхэнэ гоё хөлбөмбөг харагддаг. Тэнд л яг миний багийнхны тоглолт үзэгддэг” гэж Йохан Кройфф ярьж байлаа. 

2003 онд түүнийг Голландын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчөөр албан ёсоор нэрлэсэн байдаг. “Аякс” түүний 14 дугаарыг дархалж, өөр хөлбөмбөгчид өмсүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. 
Үүнээс гадна Йохан Кройфф 1974 оны ДАШТ-д гялалзтал тоглож, ДАШТ-ийн мөнгөн медаль хүртсэн юм. Харин 1978 оны ДАШТ-д ид гялалзаж байх үедээ яваагүй юм билээ. 
Йохан Кройфф 1971, 1973, 1974 оны Европын шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналтай. Түүнийг дэлхий даяар “Нисдэг голланд” гэж өргөмжлөн нэрлэдэг байлаа.
“Барселона” хожим түүнийг хүндэт ерөнхийлөгчөөр томилж, тэрбээр сонинд булан хөтөлж, “Барселона” болон хөлбөмбөгийн ертөнцийн үйл явдлуудын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байв. 
Тэрбээр хөлбөмбөгчийн замналдаа нийтдээ 752 тоглолтод гарснаас 425 гоол оруулсан нь гайхалтай үзүүлэлт юм. Тэрбээр өчигдөр Барселонд эцсийн амьсгалаа татжээ. Гэхдээ хөлбөмбөг сонирхогчдын сэтгэл зүрхэнд “Нисдэг голланд” чигээрээ үлдэх болно. 

Ингээд хөлбөмбөгийн хорхойтнууддаа алдарт хөлбөмбөгчийн зарим ончтой үгүүдээс хүргэвэл түүний ертөнцийг илүү ойлгох болов уу гэж бодлоо.

– “1000 удаа жонглёр хийнэ гэдэг бол хөлбөмбөгийн техник биш юм. Олон сарын турш хичээгээд байвал хэн ч өдий хэмжээнд хийж чаддаг л болно. Ийм чадвартай хүн циркт ажиллаж ч болно. Харин хөлбөмбөгийн техник гэдэг бол багийнхаа тоглогчийн зөв хөлд бөмбөгийн хүчээ зөв тооцож нэгийн хүрэлтээр дамжуулахыг хэлдэг юм”.

– “Байрлал бүр дээр хамгийн шилдэг хөлбөмбөгчдийг багтаа авлаа гэж бодьё. Гэлээ ч тэр баг хэзээ ч бүх цаг үеийн шилдэг баг шиг тоглохгүй”.

– “Миний багт хаалгач хамгийн эхний довтлогч. Харин довтлогч хамгийн эхний хамгаалагч байдаг”.

– “Нэг л зөв цаг хугацаа гэж байдаг. Тэр л хугацааг олохгүй бол хэт эрт, эсвэл хэтэрхий хожуу болж хувирдаг”.

Р. Гэгээ

Эх сурвалж: Times.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.