Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна
Нийгэм

“Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна

Урлаг Урлаг26/03/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
maxresdefault_u8H5RUj-600x3322009953332016-03-26-13-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

maxresdefault_u8H5RUjTV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг эл залуугийн нэвтрүүлэг ч багагүй хүрээг хамардаг.

Салбарынхаа удирдлагуудаас “Шилдгийн шилдэг” өргөмжлөл гардаж явсан М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим найраа хийж, гал голомтоо бадрааж байсан нэгэн. Гэвч шинэ оны дараахан эхнэрийнх нь бие эрс муудсан тул арга буюу эмнэлэг бараадаж, эрүүл мэндэд нь санаа тавихаар ажлаасаа чөлөө авчээ. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хийлгэсэн эмчилгээ нь үр дүн муутай байсан уу, эхнэрийнх нь бие тэгтлээ сайжраагүй бололтой.

Мөд ажилдаа орохгүй гэдгийг нь мэдсэн салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийджээ. Энэ тухай албан ёсны мэдээллийг “Шилэн” Цогоо анхлан дэлгэж, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэлээ. Харин авьяаслаг сэтгүүлч залууг санагалзсан үзэгчдийнх нь урам хугарч “Энэ нэвтрүүлэг ч ёстой брэнд болж чадсан даа. Одоо тэгээд битүү хамарт, бөөрөнхий хэлт хоёрын ачаар цагийн гарз болох юм байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж эхэллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.