Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол туургатны мисс”-ийн шилдгүүд маргааш тодорно
Нийгэм

“Монгол туургатны мисс”-ийн шилдгүүд маргааш тодорно

Урлаг Урлаг30/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1458965103_12910563_880819705364347_1209744571_n_12312612512016-03-30-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатны мисс-2016″ наадам энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө "Фото мисс” номинацид өрсөлдсөн юм. Тэмцээн гурав дахь "Мисс авьяас” номинацийн төлөө өрсөлдсөн бол өчигдөр "Мисс модель” номинаци амжилттай болж өндөрлөлөө.

Олон улсын миссийн тэмцээний дагуу 7 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд "Мисс гүүдвил” номинацийн хүрээнд "Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив цуглуулсан билээ. Ороолцогч охид монголын үндэсний шилдэг үйлдвэр "Говь”, "Наран косметик”, "Intercharm”, "Best Shoes”, "Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ. Энэхүү хандивын мөнгийг бүхэлд нь  "Хүрээ” амаржих газар  буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулж байгаагаа дуулгасан.

Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань "Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг  өрнүүлсэн тухай зохион байгуулагчид онцолсон.

"Монгол туургатны мисс” тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээн маргааш 19:00 цагт "Corporate Hotel”-ын "Convention Center”-т болно.

Финалын тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөл эрэлт ихтэй байгаа юм. Та дэмжиж байгаа оролцогчийнхоо зурагтай тасалбарыг easyticket.mn болон 1900-1188 тусгай дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авч болох нь ээ.

1_12_13_14.1_14_15_16_17_18_19_110_111_112_113_114_115_116_117_118_1

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.