Өнөөдөр Африкт олон зуун хүүхэд хоол тэжээлийн дутагдал гэсэн оноштойгоор нас барж байна. Нэг үгээр, тэд өлөн зэлмүүн амьдрлын улмаас амиа алдаж байна.
Тэгвэл тэдгээр амиа алдсан олон зуун хүүхдийн нэг байж болох ч сайхан сэтгэлт эмэгтэйтэй учраад хүмүүн заяандаа үлдэж чадсан хоёрхон настай хүүгийн зураг олон нийтийн сүлжээнд мянга мянган хандалтыг авч байна.
2016 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Дани улсын тусламжийн ажилтан Аня Ринггрен гэх эмэгтэй хоёрхон настай ч найман сарын турш гудамжаар тэнүүчлэн амьдарч буй хөөрхий хүүг олсон байна.
Хүү балчир хэдий ч эцэг эхдээ хаягдаад их удсан байжээ. Хүү өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаасаа болж хэзээ мөдгүй хорвоог орхиж мэдэх байсан тул Аня Ринггрен түүнийг авч, өсгөсөн байна.
Ингээд турж эцсэн хүү сайхан сэтгэлт эмэгтэйн ачаар 2 сар орчмын дараа буюу найман долоо хоногийн дараа л хэвийн хэмжээндээ хүрч хөөрхөн бондойж, олон хүний хайрыг татаж эхэлжээ.
М.Уянга
Buzznews.mn