Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийтийн дуучдын “Хаврын уянга” тоглолт болно
Нийгэм

Нийтийн дуучдын “Хаврын уянга” тоглолт болно

Урлаг Урлаг05/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12914713_1229559383722671_384182194_o816000802016-04-05-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тиймээ хавар цаг иржээ. Тэр дундаа дуунд дуртай ард түмэн бидний хүндэтгэн сонсдог нийтийн дуучдын энэ хаврын хамгийн том  тоглолт тун удахгүй болох гэж байна.

“Хаврын уянга” нэртэй арван найман аймгийн нийтийн дуучдын нэгдсэн тоглолт энэ сарын найманд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглогдох гэж байна. Энэ хаврын  хамгийн анхны нээлтийн тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Б.Сийлэгмаа, МУГЖ Х.Үнэнхүү, МУГЖ  З.Бүрнээбаяр, МУГЖ С.Ганзориг, СТА Т.Батсайхан, СТА Э.Оюумаа,  СТА Д.Наранхүү,  СТА О.Баянмөнх зэрэг арван найман аймгийн алдар нэртэй уран бүтээлчид хит дуунуудаа нэгэн дээвэр дор эгшиглүүлэхээр болжээ.Дашрамд тоглолтын үеэр азтай үзэгчийг шалгаруулж  хурдан удмын даага болон хивс, гар утас зэрэг шагналуудыг гардуулах гэнэ.

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 99790286, 93014166 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.