Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Налайхын замд үзэгддэг сүнс
Утга зохиол

Налайхын замд үзэгддэг сүнс

Урлаг Урлаг22/04/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_ертөнц_61588130552016-04-22-10-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өчигдрөөс хойш Налайхын замд ийм зүйлтэй таарлаа гээд энэ нэг зураг яваад байна. Энэ гэхдээ эвлүүлэг болов уу гэж бодож байна л даа. Гэхдээ нэг зүйлийг санаж явахад гэмгүй болов уу. Налайхын зам буюу Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дээр дандаа хүний амь авч оддог аймшигт ослууд гардаг. Хууччуулын яриагаар дээхнэ үед цэргүүд ачиж явсан машин онхолдож буг чөтгөр шүглэсэн гэж ярьдаг юм билээ. Зарим нэгний яриагаар ногоон дээлтэй сүнс харагддаг ч гэж ярьдаг. Миний бие нэгэн учир мэдэх мундаг хүнтэй хамт тэр замаар явж байхад тэр хүн намайг хурдаа хасаад 60км цаг болго, би эндээс холдож байгаад нэг юм хэлж өгье гэсэн юм. Би ч хэлснийх нь дагуу хурдаа сааруулаад нэлээн явж байгаад тэсэлгүй асуухад энэ замын урд хойд уулын савдгууд харуй бүрий болох үед нэгэн рүүгээ гүйдэг юм, тэр үед жолоочтой параллель таарсан үед хэсэг хугацаанд жолооч ухаан мэдрэлгүй болж жолоодлого алдаж осол гаргадаг, ихэнхдээ замын хажуу руу, эсвэл эсрэг урсгал руугаа дардаг гэж тайлбарласан юм. Яагаад 60 км цагийн хурдтай яв гэж хэлэв гэсэн асуултанд харин хурд багатай яваад осолдоход амьд үлдэх магадлал өндөр гэж хэлж билээ. Энэ замаар болж өгвөл үдшийн бүрий, үүрийн гэгээ орох цагаар битгий явж бай, явахаар бол бага хурдтай явж байгаарай гэж аминчлан захиж билээ. Энэ яриаг сонссоноос хойш нэлээн ажиглалт хийж ЗЦГ-ын албан тушаалтанд бас дамжуулж хэлэхэд тэд бас яг тиймэрхүү зүйлүүд ажиглагддаг, амьд үлдсэн жолоочоос мэдүүлэг авахад зүв зүгээр явж байгаад л ингэсэн гэдэг ижил төрлийн хариултууд өгдөг талаар ярьсан юм. Сүүлд ЗЦГ-аас тавьсан уу хаанаас тавьсан бол тэр хавь Үхэл гэсэн алх хадууртай замын тэмдэг байрлуулсан байсан боловч Стандарт бус тэмдэг тавьлаа энэ тэр гэсэн шүүмжлэлийн дагуу буулгасан байсан.

Та нөхөд бас тэр замаар явахдаа маш болгоомжтой, хурдаа тохируулаад болж өгвөл үдэш гэгээ тасрах үеэр, шөнө үүр хаяарах цаггар Налайхын чиглэлд явахгүй байхыг хичээгээрэй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026
Утга зохиол Урлаг

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

13/05/2026
Утга зохиол Урлаг

“Өрнөдөд сурахаар одогсод” цомгийг монгол, герман хэлээр хэвлүүлжээ

12/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.