Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Англи хэл сурахдаа өдөр бүр 30 минутыг хэрхэн зарцуулж болох вэ?
Дуу хөгжим

Англи хэл сурахдаа өдөр бүр 30 минутыг хэрхэн зарцуулж болох вэ?

Урлаг Урлаг19/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cd80708b72d0ba486cea046a9227ad0a3891287792016-05-19-12-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Би англи хэл сурмаар л байна, даанч цаг алга” Энэ бол зүгээр л шалтаг! Өдөрт 24 цаг буюу 1440 минут бий. Дунджаар 8 цагт нь унтаж өнгөрүүлдэг гэвэл та 960 минутын турш сэрүүн байдаг.

Өдөр бүр үүний 30-хан минутыг англи хэл сурахдаа зарцуулахад хангалттай.

Танд кофе уух, амттан идэх, ном унших, фб орох гэх мэт өдөрт заавал чөлөөт цаг гарган хийдэг зүйлс байдаг бол тухайн өдөр англи хэлээ давтсаныхаа дараа л тэр зүйлээ хийнэ гэж өөртөө амлаарай. Өглөө хүний бие организм хамгийн сэргэг, аливааг хүлээж авч тогтоохдоо хурдан байдаг.

Тиймээс сэрснийхээ дараа 10 минутыг англи хэлний шинэ үг эсвэл шинэ дүрэм сурахад зориулж хэвшээрэй. Харин танд өглөөнөөс илүү орой хичээллэх нь тохирдог бол орой бүр унтахынхаа өмнө шинэ үгээ сурч болно. Маргааш өглөө нь өчигдөр ямар шинэ үг сурснаа өөртөө сануулаарай. Хүсвэл түгжирч байхдаа ч амжуулж болно.

Аудио хичээл сонсох, англи хэл дээрх дуртай дуугаа сонсох гэх мэт нь жолоо барьж байхдаа ч хийж болох зүйлс. Хямрал, хямрал, хямрал. Энэ үед өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүү алдаарай. Ажиллаж буй байгууллага чинь түр зогсолт хийгээд байгаа бол тэр хооронд гэртээ бие даан англи хэл сурч болно шүү дээ.

Хямралын дараа та өөртөө нэгэн давуу тал нэмсэн байх болно. Шинээр сурсан зүйлсээ тэмдэглэх жижиг тэмдэглэлийн дэвтэр халаасандаа авч явж байгаарай. Кофе шоп-д найзыгаа хүлээх, АТМ эсвэл банкинд дугаарлах үедээ гаргаж ирээд харж болно.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.