Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Миний дүү эхнэрээ хэзээ ч бүү солиорой!
Үндэсний хөгжим

Миний дүү эхнэрээ хэзээ ч бүү солиорой!

Урлаг Урлаг19/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6359032909966395992023423272_couple36391826222016-05-19-13-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эр хүн бүдрэхэд малгай нь л унах учиртай түүнээс бүхнээ унагана гэдэг. . . . !!!

Би гэрийнхээ ойр автобусны буудал дээр буугаад харихаар алхаж байх замдаа утсаар аав ээжтэйгээ ярин Жуковын хөшөөний хажуудах сандал дээр суулаа.

Ярьж дуусчихаад байж байтал нэг ноорхой хувцастай, нэлээд ядарсан царайтай халамцуухан ах миний дэргэд ирж суугаад маш эелдэгээр надтай яриа өрнүүлж эхлэв.

Эхлээд ойр зуурын юм ярилцаж сууснаа надаас “Ах нь дотор жаахан муу байна, ахдаа дотор засах ганц пивоны мөнгө өгөөч” гэлээ. Би ч анхнаасаа ингэж асуухыг нь мэдэж байсан болохоор “Уучилаарай ахаа, надад мөнгө байхгүй” гэлээ. Ах ч ойлгосон байртай нэхэж шалалгүйгээр яриагаа үргэлжлүүлэв. -Аан за за зүгээр зүгээр… Ахын дүү ч цэвэрхэн сайхан залуу байна. Гаднаасаа ч тэр яриа, хөөрөө нь ч тэр. Ах нь дүүдээ нэг л юм захия. Миний дүү эхнэр хүүхэдтэй юу? гэхэд нь би “Хүүхэдгүй ээ, гэхдээ эхнэртэй” гэлээ.

Тэгсэн “Миний дүү хэзээ ч битгий эхнэрээ солиорой. Ах нь 5 удаа Эхнэр авсан хүн. Ах нь залуудаа загвар өмсдөг, бокс тоглодог байлаа. Сайхан залуу байсан болохоор олон ч хүүхэн араас гүйдэг байсан. Залуу явсныг ч хэлэх үү сагсуу тэнэг байсныг ч хэлэх үү, нэг л өдөр эхнэрээсээ салахад босгосон амьдрал минь дахиж хэзээ ч босч ирэхгүйгээр тэр чигтээ нурж унасан даа… Тэрнээс хойш ханилсан хүнээ анхныхаа эхнэртэй жишээд л түүн шиг минь биш болохоор салаад л… Дахиад л нэг хүнтэй учирна, тэгээд дахиад л анхныхаа эхнэртэй жишиж үзнэ. Ингэж явсаар байгаад нэг мэдэхэд л 5 эхнэрийн нүүр үзчихжээ.

Золиг гэж хүүхнүүд ч яасан их гарч ирдэг байсан юм. Одоо эхнэр ч үгүй хүүхэд ч үгүй архичин болчихсон явж байна даа” гэснээ нүдэнд нь нулимс цийлэгнээд, “Миний дүү ахдаа утсаа өгж байгаач. Ах нь эхнэр рүүгээ залгаж үзээдэхье/анхных нь эхнэр/” гээд залгаснаа хоолойг нь сонсоод л салгачихсан…

Эр хүн гэдэг чинь ийм л арчаагүй байх юм даа… Ах нь эхнэр дээрээ “Хайртай” гээд уйлаад очмоор санагдав ч, очиж чадахгүй тийм их гомдоосон хүн. Тиймээс ах нь чамд хэлье. Би чам шиг ийм залуу сайхан явж үзсэн, энэ насан дээрээ л тийм муухай алдаа битгий гаргаарай. Тэр бол эр хүний амьдралдаа гаргаж болох хамгийн том алдаа байдаг юм… гээд гэнэн залуу байсан тэртээх он жилүүдээрээ аялсан юм шиг гуниг харуусал шингэсэн нүдээр над руу эгцлэн хараад “За ах нь явъя даа” гээд гар барьж билээ. Би ч өрөвдсөндөө ч тэр үү эсвэл ямар ч багшийн зааж өгөхгүй амьдралын нэгэн чухал хичээлийг сонссондоо ч тэр үү халаасандаа байсан сүүлчийн 1000₮-өө өөрийн эрхгүй тэр ах руу сунгасансан…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.