Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай /2016.05.24/
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай /2016.05.24/

Урлаг Урлаг24/05/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 18. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага:  Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай. хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Харилцаа холбооны Буд гараг, нар Хамтатгахын орд дээр хайр хүрэм Сугар гарагтай очно. Таны амрагийн харилцаа идэвжинэ. Бизнесийн яриа хэлэлцээр удах шинжтэй. Хайрттайгаа үл ойлголцол гарвал өөрийгөө бодох хэрэггүй. Хамтрагчаа ч бас сонс. Үүний дүнд харилцаа сайжирч, харилцан ойлголцох байх. Зарим Хонь хөдөө явж, нутгийн хүмүүстэй уулзах байх.


Үхэр (4/20-5/20)

Бүтэлгүйтлийн үе шат дуусч байна. Та амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсч байвал энэ өдөр хэрэгжүүлж эхэл. Эхлээд мөнгөний асуудлаа шийд, дараа нь материаллаг байдалдаа хяналт тавь. Мөн сарын туршид зарцуулсан орлого зарлагаа сайн тооц.  

 


Хамтатгах (5/21-6/21)

Ирж байгаа мэдээлэлд нээлттэй ханд. Ажиллах эрч хүч, бодол санаа төвшин сайн байх нь. Таны хувьд өсөн нэмэгдэж буй зөн совин шийдэгдээгүй асуултуудад чинь хариулт олж өгч ч болох юм. Ирж буй ээлтэй хоногууд удахгүй эхлэх ёстой төсөл, аз туршсан дуусгаагүй ажил дээрээ ажиллах завшааныг танд олгоно. Хэрэв та харилцаа холбооны тоног төхөөрөмжинд тулгуурлах бол төлөвлөгөөний нөөц хувилбартай байх нь зүйтэй.  


 Мэлхий  (6/22-7/22)   

Та ажлаасаа хөндийрч, холуур өнгөрөхийг хүсэх бололтой. Өнөөдөр гэнэтийн зүйлс танд тохионо. Таарамжгүй, үзэл санаа нийлдэггүй хүндээ буулт хийхийг хүсэхгүй байх. Иймэээс шууд бус аргыг та илүүд үзнэ. Гэхдээ та буруу ташаа ойлгож, нөхцөл байдлыг улам дордуулахаар байгааг анхаар. Арга мэх ашигласнаас зүгээр суух нь өлзийтэй. Бусдад зөвлөн туслахыг хүснэ. Амьдралын хэтийн төлөв хэрхэн өөрчлөгдөхийг та нүдээрээ харна.


Арслан (7/23-8/22)   

Өөрийн асуудлаар санасандаа хүрч чадахгүй. Өнөөдөр даргатайгаа бүү уулз. Зөрөлдөөнтэй, бичиг цаасны чирэгдэлтэй, мэдээ мэдээлэл саатах, шалгаж сорих, хяналт байцаалттай холбоотой аюултай өдөр. Түнш болон ажлын хамтрагчаас ирэх ашигтай саналыг ямар ч тохиолдолд өнгөн дээрээ зөвшөөрөх гэсний шаардлагагүй. Чухал шийд гаргахын өмнө хуулийн зөвлөгөө ав.


Охин (8/23-9/22)    

Өнөөдөр ер бусын үйл явдал тохиолдож, таны зорилго өөрчлөгдөх болно. Найз тань таныг ямар нэг сонирхолтой үйл ажиллагаанд урих эсвэл онцгой хүмүүстэй танилцуулахыг хүсвэл татгалзах хэрэггүй. Үүний үр дүнд та сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ таны санааг зовоосон зүйл байгаа бол бусадтай зовлонгоо хуваалцахаас татгалзах хэрэггүй. Ихэнх охиныхны оюун ухаан маш хурц сэргэлэн байгаа тул дарга удирдлагатайгаа ярилцахаас айх хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Танай ордныхон аялал, гүн ухаан сонирхоно. Жинлүүрийн ордныхон хамгийн түрүүнд өөрийн гадаад үзэмжиндээ их анхаардаг учир хувцасны шүүгээ, хэв маягаа шинэчлэнэ. Таны мөрөөдөл, бодлыг тань эзэмдэж байна. Ганц бие жинлүүрүүд хамтрагчийнхаа танилцуулсан хүнтэй романтик харилцаа үүсгэж эхлэнэ. Зарим нь хуучин хайртдаа сэтгэл татагдана.


Хилэнц (10/23-11/21)   

Буд гараг 8-р гэр болох Ихрийн орд руу хөдөлж, Нар, Цолмон гараг хоёртой нийлж хамтын хөрөнгө, өр зээл, өв хөрөнгө, санхүүгийн бусад хэлэлцээрийг чухалчлах болно. Өв хөрөнгө өвлөж авах эсвэл салах өргөдөл, гэрээ хэлэлцээр, тамга дарах, гарын үсэг зурах зэрэг асуудал хурдан шийдэгдэнэ. Санхүүгийн мэдээ гэр бүлийн ажил хэргээ шийдвэрлэхэд хэрэг болно. Санхүүгийн шалгалтаар илэрсэн алдааны ачаар хэрэгтэй судалгаа шинжилгээ хийлгэх байх.


Нум (11/22-12/21)   

Хэн нэгэн таныг ямар нэгэн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд урих бололтой. Энд та өөрийн бүх л шилдэг чанар, чадваруудыг гарган харуулах болно. Гэхдээ хорхой хүргэсэн амлалт, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ажил хэргийн саналд болгоомжтой хандахыг сануулъя. Ямар нэг дүгнэлтэнд хүрэхийн өмнө бүх хүчээ шавхаж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Өнөөдөр Нумынхан цагаан хоол идвэл зохилтой.


Матар (12/22-1/19)   

Матрынхан ажил, гэр орон болон хувийн амьдралдаа эмх цэгцийг олж сүр жавхлантай байна. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ цаг мөчид л өөрчил. Та жингээ хасах, нэмэх хэрэггэй байгаа бол тамхиа хая, эрүүл хоол хүнс хэрэглэ, ухаалаг байж судалгаа хий. Гимнастик биеийн тамирын дасгал, хоолны хичээлд явж муу зуршлаасаа салахын тулд эмч дээр оч. Эдгээрийг хийснээр та удахгүй эрүүл байх аргаа олно. Энэ cap хувийн харилцааг онцолж байна.


Хумх (1/20-2/18)   

Ажил дээрээ тун тухгүй байдлыг мэдэрнэ. Муу санаатнуудын далд нууц явуулга ил болно. Хувийн амьдрал дахь бат бэх бус холбоо тасрах өдөр. Та бүхний олонх нь өөрийнхөө ажлын хамтран зүтгэгчдэд сэтгэл хангалуун бус байна. Энэ нь ялангуяа таны өндөржүүлсэн шаардлагад хариулт өгч нийцэж ажиллаж чадахгүй байгаа хүмүүст хамаарна. Хамт олонтойгоо ярилцаж энэ хүмүүсийг илчил. Эс тэгвээс таны нэр хүнд нөлөө унана. Гэхдээ хорон муу аргаар тэмцэх гэсний хэрэггүй. Энэ удаагийн хэргийг байдаг л зүйлд тооцож тайван бай.


Загас (2/19-3/20)

Гэр болон гэр бүлтэй тань холбоотой асуудлуудад анхаарал хандуулахыг шаардана. Худалдаж авах, зарах, түрээслүүлэх, зээлэх зэрэг өмч хөрөнгөтэй тань холбоотой ажил хэрэг явагдана. Зарим нэг тань өөр тийшээгээ нүүх болно. Энэ долоо хоног байрандаа шинэ засвар хийх, шинэчлэх, санхүүгийн асуудлаа шййдэх зэрэгт яг тохирсон үе. Та магадгүй сууж буй орон сууц, гэрээ өргөтгөх тухай бодож байгаа байх.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.