Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Г.Ундармаагийн “даль жигүүрийг хугалах ч гэж дээ”
Оддын амьдрал

Жүжигчин Г.Ундармаагийн “даль жигүүрийг хугалах ч гэж дээ”

Урлаг Урлаг27/06/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0c0a9998f0a413f075111baef67ec423862119222016-06-27-15-20[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим” төслийн хүрээнд олон эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулсан билээ.

Түүний сайн үйлсэд олон арван хүн, албан байгууллага, компани, найз нөхөд нь тусалсан гэдэг. Тэрбээр ч энэ тухайгаа байнга өөрийн цахим хуудаснаа нийтэлж баярлаж, талархсанаа илэрхийлдэг юм. Тэгвэл сүүлийн үед таагүй сэтгэгдэл өөрт нь очиж урмыг нь хугалаад байгаа гэнэ шүү. " Найзуудаа ийм бодолтой хүн байна. Миний орлого улсад төлсөн татвар Итгэлийн танхимд оруулсан мөнгө баримттайгаа байгаа. Бас ажлын тайлан бүгд цэгцтэй байгаа. Зовлонгоо тоочоод байх уг нь дургүй. Гэвч шаардлагатай бол цагийн гарз ч гэсэн яаж ажилласан зовлон жаргалаа хуваалцаж тайлангаа тавихаас. Жаахан гомдолтой л байна. За миний гомдож туних ч дүүрч…" гэв.

Уг нь жүжигчин бүсгүй маань УНТЭ-ийн ЯТТ-ийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулсан. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимыг “Итгэлийн танхим” болгон өөрчлөсөн. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварласан юм. Өдгөө удахгүй дараагийн ажилдаа орох гэж буйгаа дуулгаад байсан билээ. Гэтэл сайн санаж бүтээхийн их хүсэлд тэмүүлэгдсэн түүний даль жигүүрийг муу үгээр тасдах ч гэж дээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.