Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүр эрвээхэйн тоосонцор нүдэнд орвол сохрох аюултай
Дуу хөгжим

Хүр эрвээхэйн тоосонцор нүдэнд орвол сохрох аюултай

Урлаг Урлаг04/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
959334057a28ea6320d3412422752952016-08-04-10-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүр эрвээхэй нь 150 км хүртэл газар нүүдэллэдэг. Харшил өгөх, тоосонцор нь ихээр нүд рүү орвол сохрох аюул ч учруулж болдог аж.

Эрвээхийн нүүдэллэх хугацаа 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.Гэрэлд дуртай, идэвхитэй цаг нь 22:00-02:00 цаг хүртэл байдаг бөгөөд идэвхитэй цагуудад нь тагт, салхивчаа хаах хэрэгтэй. Хамгийн том өрөөсгөл хүр эрвээхэйн далавчны урт 4-5 см, биеийн урт нь 2-3.5 см байдаг ба эрвээхэйнд нүцгэн гараар хүрч болохгүй. Учир нь түүний биед байх нүдэнд үл үзэгдэх тоосонцорууд арьсанд хүрвэл харшил өгөх, тууралт гарах, амьсгалын замын өвчлөлт үүсдэг. Тиймээс мөлхөө болон бага насны хүүхэдтэй хүмүүс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хүүхэд эрвээхэй залгисан тохиолдолд арьсан дээр улаан өнгийн гүвдрүүт тууралт гарч, хордлогын шинж тэмдэг илрэх ба энэ үед яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хэрэв өрөөсгөл хүр эрвээхнй гэрт үүрлэвэл булан тохойд саван тавих нь үр дүнтэй ажээ. Долдугаар сараас эхний эрвээхэйнүүд нас бие гүйцэж, нисэж эхэлсэн байх. Энэ жилийн хувьд хуурайшилт, агаарын температур зэргээс шалтгаалж гарч ирэх хугацаа нь наашилсан байна. Бие гүйцсэн өрөөсгөл хүр эрвээхэй 14 орчим хоног нисээд, үр төлөө үлдээх таатай газар олж, өндөглөснийхөө дараа үхдэг. Эрвээхэйнүүд бүгд нэг өдөр бие гүйцээд гараад ирдэггүй учраас элбэгших үйл явц нь сар орчим үргэлжлэх байх. Ихэнх тохиолдолд уулын энгэрт, дулаан нарлаг газар, хаданд өндөглөдөг. Зарим жил элбэгшсэн үедээ байшингийн хана, гэрийн туурганд өндөглөх нь байдаг. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Linkin park” хамтлаг аялан тоглолт хийнэ

19/01/2026
Дуу хөгжим Урлаг

ThunderZ-ийн “Гэгээн” дуу цацагдсанаас хойш “Оройгүй сүм” романы борлуулалт нэмэгджээ

19/01/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер ThunderZ “Тэнгри” нэртэй тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Улсын хүүхэлдэйн театр “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Морин хуур” жүжгүүдээ тоглоно

20/01/2026

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026

Хүннүгийн үеийн язгууртнуудын хэрэглэж байсан цорготой шавар сав Завхан аймгийн Орон нутаг судлах музейд хадгалагдаж байна

20/01/2026

“Linkin park” хамтлаг аялан тоглолт хийнэ

19/01/2026

“TikTok” нэг минутын цувралд зориулсан апп нэвтрүүллээ

19/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.