Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Зарим нутгаар түр зуурын бороотой
Дуу хөгжим

Зарим нутгаар түр зуурын бороотой

Урлаг Урлаг29/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original4766367662016-07-21-09-18[www.urlag.mn]4721731532016-08-29-08-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ.

2016 оны 08 дугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өчигдрөөс сэрүүсч 19-21 градус дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 28 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 08 дугаар сарын 30-наас 09 дугээр сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

30, 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер Jerry.K тархины хавдартай тэмцсэний эцэст 42 насандаа таалал төгслөө

28/04/2026
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

28/04/2026
Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Харди эрүүл мэндийн шалтгаанаар кино урлагаас завсарлага авлаа

28/04/2026

Реппер Jerry.K тархины хавдартай тэмцсэний эцэст 42 насандаа таалал төгслөө

28/04/2026

Помпейн сүйрлийн үеэр амиа алдсан хүний царай төрхийг хиймэл оюуны тусламжтай сэргээн босгожээ

28/04/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

28/04/2026

Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ

28/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.